Эрхэм хүндэт сэтгүүлчид ээ,
Та бүхэндээ Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан чин сэтгэлийн мэндчилгээ өргөн дэвшүүлье.
Жил бүрийн тавдугаар сарын 3-нд дэлхий даяар хэвлэлийн эрх чөлөөний үндсэн зарчмуудын хэрэгжилтэд үнэлэлт дүгнэлт өгч, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сэтгүүлчдийн хараат бус байдлыг сахин хамгаалах асуудлыг хөндөж ярилцдаг. Ил тод, хариуцлагатай засаглал, ардчиллыг төлөвшүүлэхэд чөлөөт, хараат бус хэвлэл мэдээллийн хэрэгслийн гүйцэтгэх үүрэг, ач холбогдол улам бүр өссөөр байна.
Монгол Улсад сүүлийн жилүүдэд эрчимтэй өрнөж буй тогтолцооны шинэчлэл, шударга ёс, хуулийн засаглал, эрүүл нийгэм, хөгжлийн эдийн засгийн төлөөх Цэгцрэх хөдөлгөөнийг дэмжин түших бат багана, идэвхжүүлэн хошуучлах нэг хөшүүрэг нь хэвлэл мэдээлэл болж байгаад Эрхэм сэтгүүлчдэдээ талархал илэрхийлье.
Монгол Улс хэвлэлийн эрх чөлөөг эрхэмлэн дээдлэхээ тунхагласан хэдий ч элдэв цензур, дарамт, сэтгүүлчдийг хорих, хүчирхийлэх зэрэг эрсдэлүүд оршсоор байна. Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний 2023 оны индексээр Монгол Улс дэлхийн 180 орноос 88-д бичигдэж, 2022 оныхоос 2 байр ахиж, 2021 оныхоос 20 байр ухарчээ.
Энэ бол хэвлэлийн эрх чөлөөг нийт нийгмийн үнэ цэн болгох үйл явц манай улсад дунджаас доогуур түвшинд, олигтой ахиц гарахгүй байгааг харуулсан үзүүлэлт мөн. Тиймээс энэ чиглэлээр бодлого боловсруулагчид, сэтгүүлчид, иргэний нийгмийн байгууллага, иргэдийн хамтын ажиллагааг тууштай дэмжих нь нэн чухал гэж УИХ үзэж байна.
Манай парламент цахим шилжилт хийж, хууль тогтоох үйл ажиллагаандаа олон нийтийн, түүний дотор хэвлэлийнхний оролцоог мэдэгдэхүйц нэмэгдүүлэхийг чухалчилж байгаа. Парламентын хяналт шалгалтын чиг үүрэг шинэ шатанд гарснаар хяналтын тогтолцоо ард иргэд, иргэний нийгэм, хэвлэл мэдээллийн оролцоонд тулгуурлах болсон нь чухал дэвшил юм.
2024 оны Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг “Дэлхийн төлөөх хэвлэл: Байгаль орчны хямралын эсрэг сэтгүүл зүй” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэхээр ЮНЕСКО-гоос шийдвэрлэжээ. Дулаарал, цөлжилт, байгаль орчны доройтол, ган зуд гээд гамшигт үзэгдэл Монгол Улсын хувьд санаа зовнисон асуудал хэвээр байна.
Дэлхийн улс орнуудын эрүүл, аюулгүй орчны байдлыг илэрхийлдэг Хүрээлэн буй орчны үзүүлэлтийн индексээр Монгол Улс 2022 онд дэлхийн 180 орноос 155-д эрэмбэлэгджээ. Үүн дотроо агаарын чанараар 172-д, хүхрийн давхар ислийн ялгаралтаар 176-д, тоосонцрын нөлөөгөөр 173-т, эрүүл байгалийн үзүүлэлтээр 141-д жагссан нь түгшүүр төрүүлсэн асуудал мөн.
Түүнчлэн баялгийн хулгай, байгаль орчны эсрэг гэмт хэрэг, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчих явдал байсаар байна. Тиймээс УИХ-аас саяхан баталсан Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хэрэгжилтэд хэвлэлийн хяналт тавих, орчны бохирдлын эсрэг аливаа үйлдлийг илчлэн тэмцэх, онгон байгалийн эрүүл саруул байдлыг сахин хамгаалахын төлөө Та бүхэнтэйгээ хамтран ажиллахад бид бэлэн байна.
Эрхэм сэтгүүлчид ээ,
Хараат бус, хариуцлагатай, ёс зүйтэй, чөлөөт хэвлэл мэдээлэл бол Монголын сайн сайхны баталгаа, үнэт баялаг мөн бөгөөд түүнийг эрхэмлэн нандигнах нь сэтгүүлчдийн төдийгүй, Монгол Улсын язгуур эрх ашигт бүрнээ нийцнэ.
Орчин үеийн нийгэмд иргэд нь мэдээллийн боловсролтой, сэтгүүлчид нь мэргэжлийн өндөр мэдлэг, ур чадвар, ёс зүйтэй байвал хэвлэл мэдээлэл сая дөрөв дэх засаглалын үүргээ биелүүлж чадна.
Тиймээс үнэн зөв, баталгаатай мэдээлэл, хараат бус байдал, ёс зүй, үүрэг хариуцлагаа эрхэмлэн дээдэлж, Монголын нийгэмд шударга ёсыг бэхжүүлэх, буруу бусармагийг уудлан илчлэхийн төлөө үг өгүүлбэр, үзэл бодол, нийтлэл нэвтрүүлгээ чиглүүлэхийг Та бүхэндээ хандан уриалъя.
Монгол Улсын Их Хурлын дарга
ГОМБОЖАВЫН ЗАНДАНШАТАР
2024 оны тавдугаар сарын 03
| ДЭЛХИЙН ХЭВЛЭЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ӨДӨРТ ЗОРИУЛАН ГАРГАСАН МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГЫН ИЛГЭЭЛТ |
|
С.АМАРСАЙХАН: “Аюулгүй сургууль” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж, хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлнэ
2026-08-31 16:50:03
Азийн наадамд өрсөлдөх Монголын баг тамирчдыг үдэн гаргах ёслол боллоо
2026-08-31 16:42:59
2027 оны төсвийн алдагдлыг хоёр их наяд 306 тэрбум төгрөг байхаар тусгажээ
2026-08-31 16:35:17
Улс төрийн долоон намд 6.9 тэрбум төгрөгийн санхүүжилт олгожээ
2026-08-31 16:24:03
Непал Улсын сургуулийн захирал үер буухаас 10 минутын өмнө 900 сурагчийг нүүлгэн, амийг нь аварчээ
2026-08-31 15:27:04
Монголын “U20”-ийн баг, Умард Марианы Арлуудыг багийг 7:0-ээр хожлоо
2026-08-31 14:35:45
Ойн хөнөөлт шавжтай дрон ашиглан тэмцэнэ
2026-08-31 14:06:20
ОРОН НУТГИЙН ШТС-УУД ДАХЬ АВТОМАШИНЫ ООЧИР БУУРЧ БАЙНА
2026-08-31 13:59:37
МҮОХ өнөөдөр “МИАТ”-тай хамтран ажиллах гэрээ үзэглэв
2026-08-31 13:47:49
Хөвсгөл аймгийн тарваган тахлын байгалийн голомтод хамтарсан тандалт, судалгаа хийгдлээ
2026-08-31 13:30:01
Н.Учрал: Эмч нарын цалинг 11-р сарын 1-нээс 20 хувиар нэмж, адил тэгш хандах болно
2026-08-31 12:25:26
ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ АЖЛАА ОРГИЛ АЧААЛАЛ ЭХЛЭХЭЭС ӨМНӨ ДУУСГАНА ГЭВ
2026-08-31 12:03:07
Нэрт бүжигчин агсан Ч.Батцэнгэл сангийн тэтгэлгийг Монгол Улсын Консерваторын таван оюутан хүртлээ
2026-08-31 11:21:31
Ш.Энхийн-Од Тайландын эсрэг шийдвэрлэх тоглолтод оролцоно
2026-08-31 11:15:13
УНТЭ түрүү булчирхайн хорт хавдрын шинэ үеийн оношилгоог Монголд анх удаа нэвтрүүлжээ
2026-08-31 10:22:31
Хятад–Киргизстан–Узбекистаны төмөр замын бүтээн байгуулалт ид явагдаж байна
2026-08-31 10:11:49
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2027 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
2026-08-31 10:08:52
Аюулт үзэгдэл, ослын 69 удаагийн дуудлагаар 13 иргэний амь насыг авран хамгааллаа
2026-08-31 10:06:32
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд
2026-08-31 10:05:42
Дуучин Б.Одмандах “Meikin Asia” олон улсын эстрад хөгжмийн наадмыг зорилоо
2026-08-31 09:33:58
Халаалтын улиралд 430 мянган тонн түлш 446 цэгээр борлуулна
2026-08-31 09:30:39
УИХ-ЫН ДАРГА С.БЯМБАЦОГТ БЕНИЛЮКСИЙН ОРНУУДАД ОРШИН СУУГАА МОНГОЛ ИРГЭДТЭЙ УУЛЗЛАА
2026-08-31 09:21:31
2026-08-31 08:58:06
Засгийн газар ээлжит бусаар хуралдаж эхэллээ
2026-08-31 08:29:06
“Hainan”-ий тэмцээнээс 7 алт, 10 мөнгө, 2 хүрэл медаль, “PRO CART” 1-ийг хүртжээ
2026-08-31 08:18:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх (ШХАБ)-ын гишүүн орнуудын өргөтгөсөн хуралдаанд оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн очлоо
2026-08-31 07:58:40
"Амазонс" багийн Kayleigh Troung-ийн ихэр Кэйлинне “Пиратс” багт тоглоно
2026-08-31 07:10:00
Монгол Улсын шигшээ баг, Фижи Улсын багийг 40:102-оор хожлоо
2026-08-31 07:00:00
Зурхай: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эд, малын гарлагатай
2026-08-31 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |