• Өнөөдөр 2024-05-17

Монгол, Казакстан улсын хууль зүйн салбарын цахим шилжилтийн талаар санал солилцлоо

Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо Бүгд Найрамдах Казахстан улсын Хууль зүйн дэд сайд Бекболат Молдабековыг хүлээн авч уулзлаа. Уулзалтад Хууль зүй, дотоод хэргийн яам, Цагдаагийн ерөнхий газар, Монголын нотариачдын танхим, Цахим хөгжил, харилцаа холбооны яамны төлөөлөл оролцлоо.
 
Уулзалтаар Монгол Улс болон Бүгд Найрамдах Казакстан Улсын хууль зүйн салбарт цахим шилжилтийн чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл солилцсон бөгөөд Казакстан Улсын Хууль зүйн дэд сайдаас салбартаа нэвтрүүлсэн цахим шилжилт, аппликейшнуудын талаарх сайн туршлагаа хуваалцав.
 
Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо салбарын цахимжилт, төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай, хүндрэл чирэгдэлгүй, орон зай, цаг хугацааны хязгаарлалтгүйгээр, цахимаар үзүүлж байгаа талаар санал солилцож байгаад талархлаа илэрхийлээд Монгол Улсын Засгийн газраас “цахим үндэстэн” болох томоохон зорилт дэвшүүлж, түүний хүрээнд хууль зүй, дотоод хэргийн салбарт хэрэгжүүлж буй ажлууд, холбогдох хууль эрх зүйн талаар мэдээлэл өглөө.
 
Уулзалтын үеэр дэд сайд Бекболат Молдабеков Казакстан улс өнгөрсөн жил төрийн үйлчилгээний цахимжилтаар НҮБ-аас гаргасан жагсаалтад 8 дугаарт эрэмбэлэгдсэн болон нэг жилийн хугацаанд хууль зүйн салбарт шаардлагатай аппликейшнуудыг хөгжүүлсэн хамгийн шилдэг цахимжсан яам болсноо дурдаад цаашид Цахим хөгжил, харилцааны холбооны яамтай хамтран ажиллахаар гаргах үйл ажиллагааны зураглалын хүрээнд Монгол Улсын хууль зүйн салбарын цахимжилтын чиглэлээр хамтран ажиллахад нээлттэй байгаагаа илэрхийлэв.
 
Түүнчлэн Цагдаагийн ерөнхий газар, Монголын нотариатчдын танхимын төлөөллөөс цахим үйлчилгээгээ илүү боловсронгуй болгож, хөгжүүлэх чиглэлээр Казакстан улстай хамтран ажиллах талаар санал солилцсон юм 

Монгол, Казакстан улсын хууль зүйн салбарын цахим шилжилтийн талаар санал солилцлоо
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188