УИХ-аас баталсан хууль тогтоомжийг танилцуулах, хууль эрхзүйн орчны шинэчлэл иргэдийн амьдралд ямар эерэг нөлөө үзүүлэх талаар тайлбарлан таниулах үүргийнхээ хүрээнд Г.Дамдинням тэргүүтэй гишүүд төвийн бүсийн аймаг, сумдад ажиллаж байна. Төв аймгийн Мөнгөнморьт суманд уулзалтад оролцогчид саяхан батлагдсан Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн үр өгөөж, хуулийн хэрэгжилтэд олон нийт хэрхэн хяналт тавих асуудлыг сонирхов. Өнгөрсөн хугацаанд нүүрсний хулгайтай холбоотой авлига, албан тушаалын томоохон хэргүүд илэрч, хэдэн их наядаар тоологдох хохирлын асуудал яригдсан. Иймээс төр иргэнтэйгээ хамтарч уул уурхайн баялгийн үр өгөөжийг бүрэн хянадаг, зөв оновчтой хуваарилах нөхцөлийг бүрдүүлэх хэрэгтэй талаар иргэд саналаа илэрхийлсэн юм.
.jpg)
УИХ-ын гишүүн Г.Дамдинням “Үндэсний баялгийн сангийн зохион байгуулалт, бүх шийдвэрийг УИХ дээр хэлэлцэнэ. Энэ бол хяналтын механизмыг бүрдүүлж өгсөн амин чухал заалт юм. Тиймээс иргэд УИХ-тайгаа хамтраад Үндэсний баялгийн сангаа цаг тутам хянаад явна гэдэгт эргэлзэх хэрэггүй. Бид үүргээ биелүүлж хяналтаа сайн тавьж чадсанаар байгалийн баялгийн ашиглалтад дахин хулгай нүүрлэхгүй. Хоёрдугаарт, байгалийн баялгийг зөв зохистой менежментээр ашиглаж, төрийн хяналтыг оновчтой болгох чиглэлд анхаарсан эрхзүйн орчныг бүрдүүлж эхэлснээр бодит өгөөжүүд бий болж байгааг та бүхэн харж байгаа байх. Үүнд Үндэсний баялгийн сангийн тухай хууль, Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийг онцолмоор байна. Уг хууль хэрэгжсэнээр бид бүхэн баялгаа бодит үнээр зарж чадаж байна. Ингэснээр Монгол Улсын төсвийн орлого өнгөрсөн онд сайн өслөө. Энэ оноос хөдөө орон нутгийн төрийн албан хаагчийн цалинг 40 хүртэл хувиар нэмсэн гэх мэт олон боломжийг дээрх хуулиуд олгож эхлээд байна” гэсэн юм.
| Баялгийн сангийн эхний өгөөж иргэдийг орон сууцаар хангахад чиглэнэ |
|
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |