• Өнөөдөр 2024-05-17

Богдхан уул, Хийморийн овоонд цугларсан хадаг, туг, дарцгийг цэвэрлэв

2024-05-02,   660

         Монголчууд өнө эртнээс байгаль дэлхийдээ тавгийн идээ, цагаан сүүний дээжээ өргөж ажил үйлсээ даатган залбирдаг уламжлалтай. Гэвч сүүлийн жилүүдэд Хийморийн овоо болон бусад газарт иргэд, сүсэгтэн олон, аялагчид хадаг, дарцаг, туг хийсгэх, өлгөж уях, арц, хүж, гал асаагуур зэргээр байгальд эрсдэл учруулж, бохирдуулж байна.
 
        Иймээс Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргааны байгаль хамгаалагчид, албан хаагчид Хийморийн овооны орчинд цугларсан хадаг, туг, дарцгуудыг цэвэрлэх ажлыг зохион байгуулж байна.
 
        Иргэд, аялагчид, сүсэгтэн олон та бүхэн зэрэгцэн оршиж буй байгаль дэлхийгээ хайрлан хүндэтгэж хог тарихгүй байж Үндсэн хуулинд заасан иргэний журамт үүргээ биелүүлэхийг уриалж байна 

Богдхан уул, Хийморийн овоонд цугларсан хадаг, туг, дарцгийг цэвэрлэв
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188