• Өнөөдөр 2025-05-21

БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН 13 ДУГААР ХОРООНЫ ЗАСАГ ДАРГА Э.ДОРЖБАЛ: Х.Нямбаатар сайдыг манай хороонд ирж ажиллаасай гэж хүсэж байна

2024-05-01,   403

           Баянзүрх хорооллын гадна хууль бусаар барилга барих гэж байгаа асуудлыг иргэд эсэргүүцэж байгаагаа илэрхийллээ.
 
         Энэ талаар 13 дугаар хорооны Засаг дарга “Би дөрвөн жил хорооны Засаг дарга хийж байна. Хороонд тулгарч байгаа ганц асуудал энэ дахин төлөвлөлт. Дахин төлөвлөлтийн компанийн ерөнхий төлөвлөгөө батлагдсан. Гэтэл машины зогсоол дээр нь хувь хүн орж ирээд спорт цогцолбор барих болдог. Хамгийн гол нь юу ч барьсан иргэдээс санал авах хэрэгтэй. Х.Нямбаатар сайдыг манай хороонд ирж ажиллаасай гэж хүсэж байна. Дахин төлөвлөлт хийсэн газар хувийн компаниуд орж ирээд тэр чигт агуулах барьсан зүйл ч байгаа. Өнөөдрийн үүсэж байгаа нөхцөл ялгаагүй. Зогсоол хийх гэж байгаа нөхцөл дээр объект барих гэж байна. Дахин төлөвлөлтийн ерөнхий төлөвлөгөөг өөрчилмөөргүй байна. Энэ төлөвлөгөө өөрчлөгдөөд байвал алсдаа манай хороонд нэг ч сургууль баригдахгүй. Өнөөдөр бид ажлыг нь зогсоолоо. Энэ ухсан газар руу хүүхэд унавал хэн хариуцах вэ” гэв.

БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН 13 ДУГААР ХОРООНЫ ЗАСАГ ДАРГА Э.ДОРЖБАЛ: Х.Нямбаатар сайдыг манай хороонд ирж ажиллаасай гэж хүсэж байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188