"Хэвлэлийн эрх чөлөө гавлагдав" цуглаан зохион байгуулах талаараа Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлээс мэдээлэл өгч байна. Энэ үеэр МСНЭ-ийн мэргэжлийн ёс зүй, хууль эрх зүй хариуцсан дэд ерөнхийлөгч З.Боргилмаа мэдээлэл өглөө.
Тэрбээр “Илт худал мэдээлэл, бусдын нэр хүндэд халдсан мэдээллийг олон нийтэд түгээсэн бол Эрүүгийн гэмт хэрэг гэж үзэх заалтын дагуу нэг редакц дээр 10 гаруй хэрэг, нэг редакцын 7-8 сэтгүүлч дээр зэрэг хэрэг үүсгэж, шалгаж байна. Эрүүгийн хууль энэ салбарыг айлгах, олноор нь хоморголох маш том хавх бий болгочихож. Эрүүгийн хуулийн дагуу сэтгүүлчийг шалгахдаа эрхийг нь хэтрүүлж хязгаарладаг, үүсээд байгаа үр дагаврыг нь тооцолгүйгээр давсан байдлаар эрхийг нь хязгаарлаж шалгаж байна. Жишээ нь сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн хэрэг байна. Хэргийг нь шалгаад прокурор руу хяналтын шат руу явуулсан хэр нь мэргэжлийн эрхийг нь хязгаарласан хэрэг гарсан. Сүүлийн 30 жил Монгол Улс чөлөөт хэвлэлтэй ардчилсан улс болж хөгжиж байна. Эрүүгийн хуульд илт худал мэдээлэл бэлтгэх замаар бусдын нэр хүндэд халдах гэмт хэрэгт төдийгүй арав гаруй зүйл заалтаар сэтгүүлчийн мэргэжлийн эрх, үйл ажиллагааг болон иргэдийн мэдэх эрх, хэвлэлийн эрх чөлөө, үгээ хэлэх үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хязгаарласан заалт байна гэж судалгаагаар гарч ирсэн. Төрийн нууц гэсэн хэмжээ хязгааргүй хэзээ ч тэсэрч мэдэх талбай дээр ажиллаж байна. Бидэнд мэргэжлийн эрх ашгийг хамгаалсан хуулийн зүйл заалт, эрх зүйн орчин байхгүй байна. Сүүлийн үед иргэн яаж энэ мэдээллийн олж авч нийтэлсэн бэ гэдгийг буруутгалыг сэтгүүлчид дээр тохож байна. Би хэвлэн нийтлэх үйл ажиллагаа эрхэлдэг сэтгүүлч учраас энэ зүйлийг мэдээлсэн юм гэхээр сэтгүүлч гэж хэн юм бэ, сэтгүүлчийн мэргэжлийн эрх ашиг гэж юу юм бэ гэдгийг баталгаажуулсан хууль эрх зүйн орчин байхгүй байна. Хууль хүчний байгууллага, хэвлэлээр эрх ашиг нь хөндөгдсөн эрх мэдэлтэн, авлигачид, дур зоргоороо ажиллах захиалга өгөх иймхэн орон зайнд биднийг улам бүр шахаж байна. Хэрэв худал мэдээлэл эрүүгийн гэмт хэрэг юм бол шүүхээр орж байж үнэн, худлыг нь тогтоох ёстой биз дээ. Шүүхийн шийдвэр эцсийнх байдаг. Түүнд үндэслэж бусдыг гэм буруутай эсэхийг тогтооно гэдэг зарчим хаана байна. Мэргэжлийн үйл ажиллагаа, хэвлэлийн эрх чөлөөнд заналхийлж байгаа хавх шиг олон заалтуудыг чөлөөлмөөр байна” гэв.
| З.БОРГИЛМАА: Мэргэжлийн үйл ажиллагаа, хэвлэлийн эрх чөлөөнд заналхийлж байгаа хавх шиг олон заалтуудыг өөрчлөх хэрэгтэй |
|
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |