Зам засвар арчлалтын хүрээнд энэ онд нийслэлийн 17 байршилд 19.5 км авто замыг засаж шинэчлэхээр төлөвлөөд байна. Өнөөдрийн байдлаар зургаан байршилд засвар, шинэчлэлтийн ажил үргэлжилж буй. Мөн урсгал засвар буюу нүхэн эвдрэлийг засварлах ажлыг төвийн зургаан дүүргийн 201 байршилд хийж байгаа юм. Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замын нэгдүгээр хэсгийн авто замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
Нийслэлийн Замын хөгжлийн газрын Засвар арчлалтын хяналтын хэлтсийн дарга О.Энхбаатар “Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Намьянжугийн гудамжны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын хүрээнд 1.1 км урт, 14-16 метр өргөн авто замыг засварлаж буй. Энэ хүрээнд нэгдүгээр хэсэг болох Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх авто замыг дөрөвдүгээр сарын 29-ний өдрийн 22:00 цагаас дөрөвдүгээр сарын 30-ны өдрийн 23:00 цагийн хооронд хааж, авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлыг хийж байна. Уг замын хөдөлгөөнийг 23:00 цагт нээсний дараа хоёрдугаар хэсгийн буюу Халдвартын уулзвараас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг тавдугаар сарын 1-ний өдрийн 22:00 цагаас тавдугаар сарын 3-ны өдрийн 06:00 цагийн хооронд хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлыг хийнэ. Ингэхдээ тэгш байдал алдагдсан, суулт үүссэн авто замын хашлагыг асфальтбетон хучилтын түвшинд тааруулан засварлах, инженерийн шугам сүлжээний худгийн тагийг асфальтбетон хучилтын түвшинд тааруулах, борооны усны шүүрт худгуудыг цэвэрлэх, авто замын зорчих хэсгийг хүчитгэх асфальтбетон хучилтын ажил хийж байгаа юм” гэлээ.
Ботаникийн эцсээс Улиастайн гүүр хүртэлх авто замын хөдөлгөөнийг тавдугаар сарын 5-ны өдрийн 06:00 цагт нээнэ
Нийслэлийн Замын хөгжлийн газрын Засвар арчлалтын хяналтын хэлтсийн Авто замын хяналтын мэргэжилтэн Т.Чингэс “Ботаникийн эцсээс Улиастайн гүүр хүртэлх авто замд 2006 онд их засварын ажил хийснээс хойш ямар нэгэн засварын ажил хийгээгүй. Ийнхүү 18 жилийн дараа уг замд их засварын ажил хийж байна. Уг ажлын хүрээнд нэгдүгээр хэсгийн авто зам болох Ботаникийн эцсээс Төмөр Замын гарам хүртэлх авто замыг дөрөвдүгээр сарын 29-ний өдрийн 22:00 цагаас тавдугаар сарын 2-ны өдрийн 06:00 цагийн хооронд хааж, авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийг хийн, тэмдэг тэмдэглээг бүрэн хийж дууссаны дараа замын хөдөлгөөнийг нээхээр төлөвлөөд байна. Харин хоёрдугаар хэсэг болох Төмөр замын гармаас Улиастайн гүүр хүртэлх авто замыг тавдугаар сарын 2-ны өдрийн 06:00 цагаас тавдугаар сарын 5-ны өдрийн 06:00 цагийн хооронд хааж, засвар, шинэчлэлт хийнэ. Өнөөдрийн байдлаар нийт 37 инженер техникийн ажилчид тусгай зориулалтын 31 машин техниктэйгээр, 24 цагаар тасралтгүй ажиллаж байна” хэмээсэн юм.
Ташрамд, дээрх зам засвар, шинэчлэлтийн ажлын хүрээнд тэгш байдал алдагдсан, суулт үүссэн авто замын хашлагыг асфальтбетон хучилтын түвшинд тааруулан засварлах, инженерийн шугам сүлжээний худгийн тагийг асфальтбетон хучилтын түвшинд тааруулах, борооны усны шүүрт худгуудыг цэвэрлэх, авто замын зорчих хэсгийг хүчитгэх асфальтбетон хучилт хийнэ. Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.
| Халдвартын уулзвараас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ |
|
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |