• Өнөөдөр 2025-05-21

Улсын чанартай авто зам дагуу 50 цэгт хөдөлгөөний эрчмийн тооллого хийлээ

2024-04-30,   344

        Авто замын сүлжээг хөгжүүлэх, төлөвлөлт, техник эдийн засгийн үндэслэл, үр ашгийн тооцоо хийх зорилгоор Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ нь тээврийн хэрэгслийн хөдөлгөөний эрчмийн тооллого, судалгаа хийдэг.
 
     Мөн зам гүүрийн барилга, засвар арчлалтын дарааллыг тогтоох, төсөл, хөтөлбөрүүдийн хөрөнгө оруулалтыг тодорхойлдог тус ажлыг 2024 оны нэгдүгээр улиралд олон улс, улсын чанартай авто зам дагуу нийт 50 цэгт хийлээ. Тооллогын дүнгээс дурдвал, Улаанбаатар-Өндөрхаан чиглэлд хамгийн өндөр буюу нэг хоногт дунджаар 4000-аас дээш тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байна.
 
     Улаанбаатар-Чойр, Улаанбаатар-Зуунмод, Улаанбаатар-Арвайхээр чиглэлд хөдөлгөөний эрчим мөн өндөр байна. Дээрх тооллогын дүнг 2023 оны мөн үетэй харьцуулахад хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгсэл 11.4 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа юм

Улсын чанартай авто зам дагуу 50 цэгт хөдөлгөөний эрчмийн тооллого хийлээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188