Өмгөөлөгч агсан Г.Батбаярын амиа алдсан хэргийн талаар ЦЕГ-аас мэдээлэл өглөө. Энэ үеэр ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, дэд хурандаа Г.Пүрэвдэлгэр “Гэрээсээ гараад сураггүй болсон Б-г эрэн хайх ажиллагааны хүрээнд эрэн сурвалжилж, “Богд хаан” амралтын газрын автомашины зогсоолоос цогцсыг нь олсон. Тодруулбал, Б нь автомашиныхаа арын суудал дээр нас барсан байдалтай олдсон. Хэргийн газрыг хуульд заасан үндэслэл журмын дагуу гэрэл зураг, дуу дүрсээр баримтжуулж авсан. Үзлэгийг цагдаагийн байгууллагын мэргэжшсэн алба хаагчид, Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуроруудын хамт хийсэн. Хэргийн газраас олдсон хохирогчийн нэр дээр бүртгэгдсэн галт зэвсэг, галт зэвсгийн сум, хонгио, гар утас, бусад эд мөрийн баримтыг бэхжүүлэн авч, шинжээч томилон Шүүхийн шинжилгээний ерөнхий газар хүргүүлсэн. Мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд амь хохирогч Б нь галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, өөрийн нэр дээр галт зэвсэг худалдан авсан болох нь тогтоогдсон. Амь хохирогчийн цогцсыг мэргэшсэн шинжээчид буюу эрх бүхий албан хаагчдын бүрэлдэхүүнтэй баг ажиллаж байгаа. Тус үйл явцыг мөн дүрс, бичлэгээр баталгаажуулсан. Хэрэгт амь хохирогчийн төрсөн дүү Н-ийг хууль ёсны төлөөлөгчөөр тогтоосон. Хохирогч Н болон өмгөөлөгч Ц-г байлцуулан Эрүүгийн хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1.1, 8.1.2, 8.1.3, 25.1-т зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоон мэдүүлэг авч, амь хохирогчийн үхлийн шалтгааныг тогтоох шинжээч томилсон тогтоолыг танилцуулсан. Тогтоолыг танилцуулахад талийгаачийн дүү болон өмгөөлөгч нь ямар нэгэн санал хүсэлт гаргаагүй. Хэрэгт гэрчээс мэдүүлэг авах, амь хохирогч Б-ын маршуртыг тогтоох, хяналтын камеруудын бичлэгийг хураан авах зэрэг мөрдөн шалгах ажиллагааг прокурорын байгууллагын хяналтад явуулж байгаа” гэв. Энэ үеэр сэтгүүлчид асуулт асуув.
-Талийгаачийн цогцсыг зөвшөөрөлгүй хөндсөн гэх асуудал гарсан. Энэ үнэн үү?
-Цагдаагийн байгууллагынхан хуулийн дагуу ажилласан. Ямар нэгэн хууль зөрчсөн, нууж хаасан зүйл байхгүй. Хохирогчийн төрсөн дүү Н, түүний өмгөөлөгч Ц нарт шинжээч томилох тогтоолыг танилцуулсан. Түүн дээр бүхий л эрх үүрэг заагдсан байдаг.
-Талийгаачийн гэрээслэл хоёр хоногийн дараа машинаас нь олдсон гэдэг. Үүнд ямар тайлбар өгөх вэ?
-Хэргийн газар дээр цагдаагийн байгууллагын мэргэшсэн алба хаагчид оролцсон. Мөн хяналтын прокурорууд оролцсон. Энэ үеийг дуу, дүрсээр баталгаажуулсан. Хэргийн газраас гэрээслэл олдоогүй. Иргэн Цэгмид олон нийтэд буруу ташаа мэдээлэл өгсөн байсан. Мөрдөн шалгах ажиллагаа дуусаагүй байхад шалгалтын үйл ажиллагаанд нөлөөлөх, худал мэдээлэл тараах нь хууль бус үйлдэл.
-Г.Батбаярын амиа алдсан хэрэгт ТЕГ-ын дарга асан Б.Хурц нарын 10 хүнийг шалгаж байгаа юу?
-Хохирогчийн маршрутыг тогтоох, амь хохирогчийн нөхцөл байдлыг тогтоох зорилгоор гэрчүүдийн мэдүүлэг авдаг. Энэ хүрээнд мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа. Тиймээс энэ хүнээс мэдүүлэг авч байгаа, түүнийг гэрчээр дуудсан гэх мэдээлэл өгөх нь хуулийн хүрээнд хориотой байдаг.
-Талийгаач Г.Батбаяр сэтгүүлч Баярмаатай хамт бусдыг шантаажил, тухайн хэрэг нь Эрүүгийн хуулийн таван зүйл ангиар шалгагдаж, хэрэг нь шүүхэд шилжих өдөр нас барсан гэх мэдээлэл байсан. Баярмааг интерполоор эрэн сурвалжилж байгаа гэх мэдээлэл бий. Үнэн үү?
-Амь хохирогч иргэн Б-ын асуудал цагдаагийн байгууллагад шалгагдаж байсан нь үнэн. Түүнд цагдаагийн байгууллагаас Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг буюу хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан, худал мэдээлэл олон нийтэд тараасан гэх гэмт хэрэгт шалгаж, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай Сүхбаатар дүүргийн прокурорын газар хүргүүлсэн. Харин иргэн Баярмааг эрэн сурвалжилж байгаа эсэх талаар мэдээлэл өгөх боломжгүй байна” гэв.
| ЦЕГ: Амь хохирогч Г.Батбаяр бусдын нэр төрд халдсан, худал мэдээлэл тараасан хэргээр цагдаагийн байгууллагад шалгагдаж байсан |
|
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |