• Өнөөдөр 2024-05-17

ГССҮТ-ийн эмч, сувилагч нар Тайванийн цэргийн төв эмнэлэгт мэргэшинэ

2024-04-30,   126

Гэмтэл согог судлалын үндэсний төвд энэ сарын 26-ны өдөр Тайванийн цэргийн төв эмнэлгийн удирдлагын баг бүрэлдэхүүн, эмч нарын төлөөлөл ирж, хамтын ажиллагааны хүрээнд хийх үйл ажиллагааны чиглэл, цаашдын зорилтуудын талаар төвийн удирдлагуудтай уулзаж ярилцлаа.
 
Тус эмнэлэгтэй 2019 онд байгуулсан хамтын ажиллагааны гэрээний дагуу ГССҮТ-ийн Гар сарвууны мэс заслын тасаг, Нурууны мэс заслын тасаг, Насанд хүрэгсдийн мэс заслын тасаг, салбар эмнэлгийн Түлэнхийн тасгийн эмч мэргэжилтэн зэрэг нийт таван хүнийг 2022 онд Тайваньд сургаж чадавхжуулсан юм.
 
Энэ удаагийн уулзалтаар Тайванийн цэргийн төв эмнэлгийн удирдлагын баг бүрэлдэхүүн ГССҮТ болон салбар эмнэлгийн үйл ажиллагаатай танилцаж, өндөр даралтат хүчилтөрөгч эмчилгээний чиглэлээр түлэнхийн эмч, сувилагч нарыг мэргэшүүлэх сургалтад хамруулах, үзлэг оношилгоо болон мэс засал эмчилгээний шинэ арга технологийг нэвтрүүлэх тал дээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр болсон 

ГССҮТ-ийн эмч, сувилагч нар Тайванийн цэргийн төв эмнэлэгт мэргэшинэ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188