• Өнөөдөр 2024-05-15

Баянхонгорын Гурванбулаг суманд 20 см цасан бүрхүүл тогтжээ

Өнөө өглөөний цаг уурын станц, харуулын цасны зузааны мэдээгээр өнгөрсөн долоо хоногт /2024.04.22-29/
 
Увсын зүүн,
Хөвсгөлийн баруун,
Завхан, Архангайн, Өвөрхангайн нутаг, Говь-Алтай, Баянхонгор, Дундговийн хойд хэсэг,
Өмнөгөвь, Төв, Сэлэнгэ аймгийн зарим газраар 0.1-20.0 см цасан бүрхүүл тогтсон.
Хамгийн их нь Баянхонгорын Гурванбулаг 20.0 см, Бөмбөг 16.0см, Бууцагаан, Хүрээмарал 12.0см, Өвөрхангайн Арвайхээр, Уянга 9.0см, Өмнөговийн Даланзадгад 6.0 см, бусад хэсгээр 0.0-5.0 см цасан бүрхүүл тогтсон байна.
 
Тухайлбал, 23-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 0.0-5.0мм, 24-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар 0.0-2.0мм, 25-нд нутгийн хойд хэсгээр 0.0-5.0мм, 26-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар 0.0-7.0мм, 27,28-нд нутгийн баруун өмнөд хэсгээр 0.0-19.0 мм бороо, нойтон цас орсон байна. Үүнээс хамгийн их нь Өмнөговийн Булган 27.8мм, Өвөрхангайн Арвайхээр 23.3мм, Баянхонгорын Гурванбулаг 21.2 мм, Өмнөговийн Ноён 20.0мм, Өвөрхангайн Зүүнбаян 19.2мм, Өмнөговийн Ханбогд 19.0мм, Архангайн Цэцэрлэг 18.0мм, бусад нутгаар 0.0-17.3 мм бороо, нойтон цас оржээ.
 

Баянхонгорын Гурванбулаг суманд 20 см цасан бүрхүүл тогтжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188