• Өнөөдөр 2024-05-16

Он гарсаар 1660 хүүхэд гэмт хэргийн улмаас хохирчээ

2024-04-29,   113

      2024 оны I улиралд хүүхдэд хохирол учруулсан 1582 хэргийн мөрдөн шалгах ажиллагаанд прокурор хяналт тавьж, хүүхдийн эрхийг зөрчихгүй байхад анхаарч ажиллалаа. Энэ төрлийн гэмт хэрэг 2023 оны мөн үетэй харьцуулахад 0.8 хувиар буурсан байна.
      Хүүхдүүд хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг болон өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийн улмаас хохирсон тохиолдол их гарчээ. Тодруулбал,
 
Хулгайлах 368,
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах 289,
Хүчиндэх 360,
Залилах 112,
Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих 95 гэмт хэрэгт, нийт 1660 хүүхэд хохирогчоор тогтоогджээ.  
Үүнээс 6.8 хувь нь 8 хүртэлх, 27.3 хувь нь 8-13, 66.5 хувь нь 14-17 насны хүүхдүүд байгаа бол 780 нь эрэгтэй, 880 нь эмэгтэй хүүхэд байна. Прокурор хүүхдийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн 639 хүнд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан, 250 хэргийг яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж, шийдвэрлүүлжээ.

Он гарсаар 1660 хүүхэд гэмт хэргийн улмаас хохирчээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188