• Өнөөдөр 2025-05-21

Хуурайшилт ихтэй энэ үед хашааны шар өвсөө шатаахгүй байхыг анхааруулав

2024-04-29,   171

Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Жигжидийн тойргийн задгайд шар өвс шатаж байна гэсэн дуудлага 12:42 цагт ОБЕГ-т иржээ.
 
       Дуудлагын дагуу Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 74, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид, ногоон бүсийн хөдөлгөөнт эргүүлийн бүрэлдэхүүн 12:53 цагт гал түймрийн тархалтыг зогсоож, бүрэн унтраасан байна.
 
Хуурайшилт ихтэй, ой хээрийн түймрийн эрсдэлтэй энэ үед хашааны шар өвсөө шатаахгүй байхыг ОБЕГ-аас анхааруулж байна.

Хуурайшилт ихтэй энэ үед хашааны шар өвсөө шатаахгүй байхыг анхааруулав
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188