С.Зориг агсны амиа алдсан хэргийн талаар Лу.Болд ярилцлага өгчээ. Тэрбээр "Би С.Зориг агсантай ардчилсан хувьсгалаар дотно болсон. С.Зоригийг амиа алдсан өдөр хүртэл байнга харилцдаг байсан. Магадгүй, хамгийн сүүлд гар утсаар ярьсан хүмүүсийн нэг нь би байх. Тухайн үед би мэдүүлэг өгч байхдаа тэр үеийн учир шалтгаанууд, түүнтэй ямар харилцаа холбоотой байсан тухайгаа мэдүүлж байсан. С.Зоригийг хөнөөсөн шалтгааныг Монгол Улсын дараагийн Ерөнхий сайдыг хөнөөсөн хэрэг гэж ойлгодог. Тухайн үед Засгийн газар огцорчихсон. Ардчилсан холбоо эвсэл Ерөнхийлөгчтэй зөрчилтэй, улс орон маш хүнд байдалд байсан. Хэд хэдэн хүн Ерөнхий сайд болъё гэж тодорч байсан ч нөхцөл нь бүрдээгүй. Харин С.Зориг Ерөнхий сайд болох бүрэн боломжтой байсан. Бид өдөр бүр уулздаг, ярилцдаГ, ойлголцдог байлаа. С.Зоригийн фракц гэж хүртэл яригддаг байсан. Бид түүнийг "Чи Ерөнхий сайд болох ёстой" гэж олон сар шахсан. Тэр байнга татгалцаж байсан ч аймшигт хэрэг гарахын өмнөхөн зөвшөөрч, Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх хуралд оролцсон юм. Тэрээр амиа алдахаасаа хэдхэн цагийн өмнө надтай гар утсаар ярихдаа “Би Ерөнхий сайд болох юм бол гишүүдийнхээ дэмжлэгийг авах шаардлагатай байгаа” гэж байсан. Ардчилсан холбоо эвслийн засаг барьж байсан жилүүдэд хямралаас гаргах, ардчилалын билэг тэмдэг болсон алтан хараацайнуудын ноён оргил нь тэр байсан. Монгол Улсын дараагийн Ерөнхий сайдыг хөнөөсөн гэдэгт би 100 хувь итгэдэг. Тиймээс энэ асуудлыг байнга тавьж, араас нь хөөцөлдөж байсныг хүмүүс мэдэх байх. Төрд ажиллаж байгаа хэний ч амь нас, нэр төр нь баталгаагүй гэх тогтолцоотой хонгилын нийгэм байсан. Тэр хонгилоор би ч орсон” гэв.
| ЛУ.БОЛД: С.ЗОРИГ АГСНЫГ ЕРӨНХИЙ САЙД БОЛОХ БҮРЭН БОЛОМЖТОЙ ҮЕДЭЭ АЛУУЛСАН ГЭЖ БОДДОГ |
|
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |