Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, СЗХ, Сангийн яамны удирдлагууд, Монголын банк, санхүүгийн салбарын төлөөллүүд АНУ-ын Нью-Йорк хотноо “Монголын хөрөнгө оруулалтын долоо хоног” нэгдсэн арга хэмжээнд оролцож байна. Энэ сарын 22-ны өдрөөс эхэлсэн арга хэмжээний эхний өдөр Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн тэргүүтэй төлөөлөгчид Нью-Йоркийн хөрөнгийн биржийн үйл ажиллагаатай танилцлаа. Энэ үеэр тус биржийн дэд ерөнхийлөгч, Олон улс хариуцсан зөвлөх газрын тэргүүн Крис Тэйлор болон бусад удирдлагуудтай уулзалт хийж, Монголын компаниуд, тэр дундаа банкнууд Нью-Йоркийн хөрөнгийн бирж дээр гарах боломжийн талаар санал солилцов.
Арга хэмжээний хоёр дахь өдөр буюу дөрөвдүгээр сарын 23-нд Нью-Йорк хотноо “Монголын банкны форум” зохион байгуулагдаж, Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, СЗХ-ны дарга Д.Баярсайхан тэргүүтэй төрийн байгууллагууд болон арилжааны банкнуудын төлөөлөл оролцож, илтгэл тавьж, панел хэлэлцүүлэг өрнүүллээ.
Энэ үеэр Монголбанк, СЗХ болон Монголын банкны холбооны удирдлагууд Монголын банкны салбарын томоохон банкнууд дотоодын хөрөнгийн бирж дээр IPO хийж, нээлттэй хувьцаат компани болсон нь чухал алхам болсон бөгөөд тус салбарын хөрөнгө оруулалтын өгөөж 19.4 хувь байгаа нь Төв Азийн орнууд дундаа харьцангуй өндөрт тооцогдох үзүүлэлт гэдгийг онцлов. Форумд гадаадын 50 гаруй хөрөнгө оруулагч, шинжээч оролцсоны дотор BNP Paribas, JP Morgan, Morgan Stanley, Standard Chartered Banks, Moody’s Rating Agency, Fitch Rating Agency зэрэг АНУ-д төвтэй томоохон банк, санхүүгийн байгууллагууд, хөрөнгө оруулалтын сангууд багтсан. “Монголын хөрөнгө оруулалтын долоо хоног” болон “Монголын банкны форум” үйл ажиллагааг хөрөнгө оруулалтын харилцаа, судалгааны чиглэлээр Нью-Йорк хотод үйл ажиллагаа явуулдаг “Capital Market Mongolia” компани Монголбанктай хамтран анх удаа зохион байгуулснаараа онцлог байв.
| “Монголын хөрөнгө оруулалтын долоо хоног” арга хэмжээ Нью-Йорк хотноо зохион байгуулагдаж байна |
|
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |