Нийслэлийн удирдлага нийтийн эзэмшил газрыг зориулалт бусаар ашигласан, хашиж хаасан зөрчлийг үе шаттай арилжуулж байгаа билээ. Энэ хүрээнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар болон холбогдох албаныхан Сонгинохайрхан дүүргийн 17 болон 20 дугаар хороонд ажиллалаа.
Тус дүүргийн 20 дугаар хороо буюу хуучин товчоо орчимд үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүд нийтийн эзэмшлийн талбайд хоёрдогч түүхий эд, хаягдал төмөр хураах, хүнд даацын автомашин байрлуулах зэрэг олон зөрчил гаргадаг. Хотын дарга Х.Нямбаатар “Өнөөдөр хороодод ажиллаж байгаа шалтгаан бол Улаанбаатар хотын стандартыг мөрдүүлэх чиглэлээр хэд хэдэн ажлыг Сонгинохайрхан дүүргийн удирдлага, хотын харьяа агентлагууд хамтдаа хийх хэрэгтэй. Энэ зам Энхтайваны өргөн чөлөө буюу Улаанбаатар хотын баруунаас зүүн зорчих гол зам. Энэ замаар гадаад дотоодын зочид явдаг. Мөн Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаан үзэхээр Хүй долоон худаг, баруун аймгууд явдаг. Гэтэл энэ зам дагуу аж ахуйн нэгж, байгууллагууд газрыг олгосон зориулалтаас нь өөр зориулалтаар ашиглаж байгаа зөрчлүүд олон жил үргэлжилж байгаа. Тухайлбал, энэ төв зам дагуу хоёрдогч түүхий эд авах, хаягдал төмөр цуглуулах байдал их. Цаашлаад уул уурхайн тоног төхөөрөмжүүд, том дунд оврын машиныг нийтийн эзэмшил, явган хүний зам хааж тавьж худалдан борлуулдаг. Түүнчлэн автомашины дугуй худалдаа, хивэг, будаг зарж байна. Ашиглалтын шаардлага хангахаа байсан машинуудыг тээвэрлэх, засварлах, тос масло солих олон үйл ажиллагаа явуулаад байна. Ерөөсөө явган хүн алхах боломжгүй шахам боллоо. Эдгээр асуудлыг цэгцлэх чиглэлээр ажиллана” гэсэн юм.
Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай “Энэ жил цас их унасан учраас замууд дээр давс, бодис маш их хэмжээгээр цацсан. Үүнээс улбаалж эвдрэл их гарлаа. Энэ сарын 10-наас замын нөхөөс хийх ажлууд эхэлсэн” гэдэг мэдээллийг өгөв. Өнөө жил Энхтайваны өргөн чөлөөний авто замыг бүхэлд нь хучих ажил хийнэ. Энэ талаар хотын дарга Х.Нямбаатар “Энхтайваны өргөн чөлөөний замыг хучих хүрээнд Орбитын зам, Тахилтын зам, Найрамдлын зам, Баянхошууны замыг бүхэлд нь хучна” гэдгийг онцоллоо. Харин Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хорооны нутаг “Хархорин” худалдааны төвөөс “Саппоро” хүртэл 1.5 км газарт ногоон байгууламж, дугуйн зам, тоглоомын талбай, зогсоол, стандарт шаардлага хангасан ус зайлуулах хоолой зэргийг хийсэн. Дээрх ажилтай хотын дарга танилцаад 1 дүгээр хорооллын ард зам дагуух нийтийн эдэлбэр газрыг хууль бусаар ашиглаж байгаа зөрчлүүдийг арилгах, барьсан байгууламжийг буулгаж амралтын талбай болгон тохижуулах үүргийг Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагайд үүрэг болголоо.
| Төв магистрал замуудыг бүхэлд нь хучна |
|
С.АМАРСАЙХАН: “Аюулгүй сургууль” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж, хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлнэ
2026-08-31 16:50:03
Азийн наадамд өрсөлдөх Монголын баг тамирчдыг үдэн гаргах ёслол боллоо
2026-08-31 16:42:59
2027 оны төсвийн алдагдлыг хоёр их наяд 306 тэрбум төгрөг байхаар тусгажээ
2026-08-31 16:35:17
Улс төрийн долоон намд 6.9 тэрбум төгрөгийн санхүүжилт олгожээ
2026-08-31 16:24:03
Непал Улсын сургуулийн захирал үер буухаас 10 минутын өмнө 900 сурагчийг нүүлгэн, амийг нь аварчээ
2026-08-31 15:27:04
Монголын “U20”-ийн баг, Умард Марианы Арлуудыг багийг 7:0-ээр хожлоо
2026-08-31 14:35:45
Ойн хөнөөлт шавжтай дрон ашиглан тэмцэнэ
2026-08-31 14:06:20
ОРОН НУТГИЙН ШТС-УУД ДАХЬ АВТОМАШИНЫ ООЧИР БУУРЧ БАЙНА
2026-08-31 13:59:37
МҮОХ өнөөдөр “МИАТ”-тай хамтран ажиллах гэрээ үзэглэв
2026-08-31 13:47:49
Хөвсгөл аймгийн тарваган тахлын байгалийн голомтод хамтарсан тандалт, судалгаа хийгдлээ
2026-08-31 13:30:01
Н.Учрал: Эмч нарын цалинг 11-р сарын 1-нээс 20 хувиар нэмж, адил тэгш хандах болно
2026-08-31 12:25:26
ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ АЖЛАА ОРГИЛ АЧААЛАЛ ЭХЛЭХЭЭС ӨМНӨ ДУУСГАНА ГЭВ
2026-08-31 12:03:07
Нэрт бүжигчин агсан Ч.Батцэнгэл сангийн тэтгэлгийг Монгол Улсын Консерваторын таван оюутан хүртлээ
2026-08-31 11:21:31
Ш.Энхийн-Од Тайландын эсрэг шийдвэрлэх тоглолтод оролцоно
2026-08-31 11:15:13
УНТЭ түрүү булчирхайн хорт хавдрын шинэ үеийн оношилгоог Монголд анх удаа нэвтрүүлжээ
2026-08-31 10:22:31
Хятад–Киргизстан–Узбекистаны төмөр замын бүтээн байгуулалт ид явагдаж байна
2026-08-31 10:11:49
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2027 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
2026-08-31 10:08:52
Аюулт үзэгдэл, ослын 69 удаагийн дуудлагаар 13 иргэний амь насыг авран хамгааллаа
2026-08-31 10:06:32
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд
2026-08-31 10:05:42
Дуучин Б.Одмандах “Meikin Asia” олон улсын эстрад хөгжмийн наадмыг зорилоо
2026-08-31 09:33:58
Халаалтын улиралд 430 мянган тонн түлш 446 цэгээр борлуулна
2026-08-31 09:30:39
УИХ-ЫН ДАРГА С.БЯМБАЦОГТ БЕНИЛЮКСИЙН ОРНУУДАД ОРШИН СУУГАА МОНГОЛ ИРГЭДТЭЙ УУЛЗЛАА
2026-08-31 09:21:31
2026-08-31 08:58:06
Засгийн газар ээлжит бусаар хуралдаж эхэллээ
2026-08-31 08:29:06
“Hainan”-ий тэмцээнээс 7 алт, 10 мөнгө, 2 хүрэл медаль, “PRO CART” 1-ийг хүртжээ
2026-08-31 08:18:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх (ШХАБ)-ын гишүүн орнуудын өргөтгөсөн хуралдаанд оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн очлоо
2026-08-31 07:58:40
"Амазонс" багийн Kayleigh Troung-ийн ихэр Кэйлинне “Пиратс” багт тоглоно
2026-08-31 07:10:00
Монгол Улсын шигшээ баг, Фижи Улсын багийг 40:102-оор хожлоо
2026-08-31 07:00:00
Зурхай: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эд, малын гарлагатай
2026-08-31 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |