• Өнөөдөр 2024-05-04

Ерөнхий боловсролын 12 дугаар сургуулийн шинэ барилга ашиглалтад орлоо

2024-04-23,   141

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороонд байрлах ерөнхий боловсролын 12 дугаар сургуулийн барилгыг буулгаж шинээр 960 хүүхдийн хүчин чадалтай сургууль барихаар 2021 оны Улсын төсөвт анх тусгаж, нийслэлийн Засаг даргын Тамгын газарт хэрэгжүүлэх эрхийг шилжүүлэн, “Түлхүүр гаргуулах” гэрээний нөхцөлтэй худалдан авах ажиллагааг зохион байгуулж, “Морин сувд констракшн” ХХК шалгарч, барилга угсралтын ажлыг эхлүүлсэн.
 
Монгол Улсын Засгийн газраас 2023 оны зургаадугаар сарын 21-ний өдрийн “Ерөнхий боловсролын сургуулийн ачааллыг бууруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай” 234 дүгээр тогтоолыг баталж, Ажлын хэсгийг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан ахалж ажилласан юм.
 
Энэ хүрээнд ажлын хэсэг 2023 оны дөрөвдүгээр сард 3 ээлжид шилжих эрсдэлтэй нийслэлийн ерөнхий боловсролын 47 сургууль нэг бүр дээр ажиллаж, шаардлагатай арга хэмжээг авсан. Тодруулбал Ажлын хэсэг Төсвийн тухай хуулиар батлагдсан төсөвт зохицуулалт хийх тогтоолыг батлуулж, шаардлагатай санхүүжилтийг тухай бүр гүйцэтгэлээр олгож, магадлалаар хянасан. Барилга угсралтын ажлыг хугацаанаас нь өмнө бүрэн гүйцэтгэж, 2024 оны гуравдугаар сарын 20-ны өдөр Улсын комисс ажиллаж, барилга байгууламжийг байнгын ашиглалтад хүлээн авсан байна.
 
Ингэснээр Сонгинохайрхан дүүргийн 18, 38 дугаар хороо, 5 шар орчмын хамран сурах тойргийн хүүхдүүд орчин үеийн стандарт хангасан эрүүл аюулгүй орчинд суралцах нөхцөл бүрдэж байна.
 
12 дугаар сургууль 82 бүлэг 3180 хүүхэд суралцдаг бөгөөд шинээр ашиглалтад орсон 960 хүүхдийн сургуульд 65 бүлгийн 3-12 дугаар ангийн 1972 сурагч суралцахаар бүрэн тохижуулжээ.
 

Ерөнхий боловсролын 12 дугаар сургуулийн шинэ барилга ашиглалтад орлоо
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188