• Өнөөдөр 2024-05-04

ЗҮҮН БҮСИЙН ТАРИАЛАНЧИД ЧУУЛЖ БАЙНА

Зүүн бүсийн газар тариалан эрхлэгчдийн зөвлөгөөн Хэнтий аймагт зохион байгуулагдаж байна.
 
Газар тариаланчдын зөвлөгөөнийг нээж Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун хэлсэн үгэндээ газар тариалангийн үйлдвэрлэл жилээс жилд өсөн нэмэгдэж улаанбуудай, төмсний хэрэгцээг 100 хувь, голлох нэрийн хүнсний ногооны хэрэгцээний 85 хувийг дотоодын үйлдвэрлэлээр хангаж байгаа нь тариалангийн салбарт эрх зүй, эдийн засгийн чиглэлээр хэрэгжүүлсэн шинэчлэл, төрийн дэмжлэг, эрдэм шинжилгээний байгууллага, хувийн хэвшилтэйгээ нягт хамтран ажилласны үр дүн юм. Мөн экспортыг дэмжихэд тариалангийн салбарт ажиллагсдад шинэ техник технологи эзэмшүүлэх, мэргэжил боловсролыг дээшлүүлэх, мэргэжилтэй ажилчин бэлтгэх, мэдлэгт суурилсан үйлдвэрлэл болгон хөгжүүлэхэд төр анхаарч ажиллахыг онцлон тэмдэглэлээ.
 
Зүүн бүсийн тариаланчдын зөвлөгөөнөөр манай орны газар тариалангийн үйлдвэрлэлийн өнөөгийн байдал, Засгийн газрын бодлого, шийдвэр, үр дүн, салбарт тулгамдаж буй асуудал, шийдлүүдийн талаар хэлэлцэнэ.
 
2024 онд газар тариалангийн үйлдвэрлэлд зориулсан хөнгөлөлттэй зээлийг эргэлтийн хөрөнгийн зээлд 81.0 тэрбум, хөрөнгө оруулалтын зээлд 58.5 тэрбум төгрөгийн санхүүжилтийн дэмжлэг үзүүлэх юм. 
 

ЗҮҮН БҮСИЙН ТАРИАЛАНЧИД ЧУУЛЖ БАЙНА
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188