• Өнөөдөр 2024-05-02

Б.Батцэцэг сайд НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын чуулганыг даргална

2024-04-19,   114

НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комисс (АНДЭЗНК)-ын 80 дугаар чуулган Бангкок хотноо 2024 оны дөрөвдүгээр сарын 22-26-ны өдрүүдэд “Ази, Номхон далайн бүс нутгийн тогтвортой хөгжилд цахим инновацыг ашиглах нь” сэдвээр болно.
 
Комиссын 80 дугаар чуулганд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг тэргүүтэй төлөөлөгчид оролцох бөгөөд сайд Б.Батцэцэг чуулганы даргаар ажиллана.
 
Монгол Улс АНДЭЗНК-ын гишүүнээр 1961 онд элссэнээс хойш худалдаа, хөрөнгө оруулалт, байгаль орчин, статистик, ядуурлыг бууруулах, эрчим хүч, гамшгийн эрсдэлийг бууруулах, транзит тээвэр, худалдааг хөнгөвчлөх, далайд гарцгүй хөгжиж буй улсын эрх ашгийг хамгаалах зэрэг чиглэлээр тус комиссын гишүүн орнуудтай идэвхтэй хамтран ажиллаж байна.

Б.Батцэцэг сайд НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын чуулганыг даргална
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188