Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар Холбооны Бүгд Найрамдах Герман Улс /ХБНГУ/-ын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэр өнгөрсөн хоёрдугаар сарын 7-8-ны өдөр Монгол Улсад төрийн айлчлал хийсэн.
Нийт 125 хуудас бүхий эдгээр баримтыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Э.Одбаяр, Боловсрол, шинжлэх ухаан, инновацын бодлогын зөвлөх Ч.Лодойравсал, Хууль зүйн бодлогын зөвлөх Р.Батрагчаа нар Үндэсний төв архивын сан хөмрөгт хүлээлгэн өгчээ.
Ардын Засгийн газрын 1925 оны арваннэгдүгээр сарын 27-ны өдрийн хуралдааны шийдвэрээр монгол залуус Герман, Франц улсад суралцаж эхэлсэн юм. Германыг зорьсон анхны суралцагчид хоёр орны иргэд хоорондын харилцаа, боловсролын солилцооны эхлэлийг тавьсан бөгөөд германы талаас хүлээлгэн өгсөн баримтад эдгээр суралцагчдын визийн анкет, суралцаж эхэлсэн цаг үеийн хичээлийн явц, ахуйн байдлын талаарх ноот бичиг гэх мэт мэдээлэл багтжээ.
Тухайлбал, анхны 35 суралцагч Орос дахь Элчин сайдын яамаар дамжуулан виз авч, усан онгоцоор Германыг зорьсон тухай баримтыг ХБНГУ-ын Гадаад хэргийн яамны улс төрийн архиваас хуулбарлан авчирсан байна.
“Манай архивын материал баяжиж, хоёр орны харилцааны түүхэнд судлах судлагдахуун нэмэгдэж байна. Монгол, Германы хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой энэ онд тохиож байгаа хэдий ч харилцааны түүх 50 жилээр хязгаарлагдахгүйг нотолсон баримт бичгүүд гэдгээрээ онцлогтой” хэмээн Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Э.Одбаяр тодотголоо.

| Германд сурсан анхны сурагчдын хувийн баримтыг архивт хүлээлгэн өгчээ |
|
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |