Монгол эр хүний цог жавхаа, эрэмгий зориг, омогшлыг иртэй, хурц барилдаанаараа дэлхийд таниулсан хүн бол яах аргагүй Д.Дагвадорж аварга. Сүмогийн 68 дахь их аварга, ёкозүно болсон анхны монгол хүн.
Багаасаа хөдөлгөөнтэй, дүрсгүй хүү байсныг нь аав, ээж нь онцлон ярьдаг. Аварга ч өөрөө хүүхэд ахуй наснаасаа олимпын аварга болохыг мөрөөддөг. Ах нартайгаа барилдаад дийлэхгүй болохоор бөхөөс өөр төрлөөр барилдах нь зүйтэй юм байна гэж бодож, жүдод орохыг зорьж байсан гэдэг.
Тийм гэгээн мөртлөө бэрх хүсэл нь түүнийг сүмогийн амаргүй ертөнцөд хөл тавиулж, Монголынхоо нэрийг дэлхийд гайхуулах замд хөтөлжээ. Японоос хүмүүс ирж, 2000 хүүхдээс шалгалт авахад ганцаараа тэнцсэн байдаг. "16 настай миний амьдралын зүг чиг өөр замаар явах болсон" гэсэн нь энэ. Тэр зүг чиг тэр чигтээ Монголыг дэлхийд таниулах, бахдан бишрүүлэх зүг байсан. Японд түүнийг анх очиход санасан шиг нь амар, зоргоор байгаагүйг тэр олонтаа ярьсан. Гэхдээ хүнд хэцүүг даван туулдаг, юунаас халирч буцдаггүй, аливаа зорьсныхоо ард нь, оройд нь заавал гардаг уугуул чанар нь цагийг эзэлсэн сүмогийн их аваргын амжилтад хүргэж, хэн бүхний сэтгэлд одоо ч тодхон байдаг омог бардам барилдаанууд нь санаанд ургана. Тэр ч өөрөө "Эцэг, эх, Монгол нутгаа үргэлж бодож, түүнийхээ хүчээр урагшилдаг байлаа. Би юмнаас хулчийж, туйлширдаггүй. Өөдөөс ирж яваа хүндрэлүүд рүү нуруугаа харуулан эргэж явах дургүй" гэж эрс хэлж байсан.
Д.Дагвадорж аваргын барилдааныг л үзэх гэж зурагтаа асаадаг, давтан үздэг, даган огшдог байв. Зодог тайлж, дэвжээнээсээ бууснаас хойш үзэгчдэд сүмо сонирхолгүй, амтгүй, уйтгартай болсон. Хамгийн хүнд үе нь зодог тайлан буух байсан. Үүнийг ч бид сайн ойлгож, тэр үед нь сэтгэлийн шаналал, ганцаардлыг нь хуваалцсан бил үү. Хангалтай хайрлаж бас чаддаггүй л санагддаг. Алдаа, онооны алинд нь хайрлаж чадаагүй. Үргэлжийн дэвжээн дээр дүүлж, түүнийг харж омогшиж байх мэтээр бодсон. Ахынх нь ч алдаагаар, өөрийнх нь ч эндэгдлээр өөд, уруугүй гоочлон муучилсан. Алттай ч холбосон, Аса цирктэй ч уяж ярьсан. Мэдээж алдаатай зүйл ч бий л байх. Гэсэн ч оноо, ололт нь дэндүү их шүү дээ. Уруул дордойвч, элэг дордойхгүй гэдэг шиг аварга гаднаа хурц ширүүн загнавч түүний дотор үргэлж л эх орноо гэсэн халуун сэтгэл нь буцалж байдгийг монгол хүн бүр андахгүй.
Өөрийн хүч тэнхээ, хэнээс ч илүүтэй бадран дэвэрдэг гал цогоороо тэр эх орноо дэлхийд хамгийн их таниулж, ойлгуулж, харуулж, мэдрүүлсэн хүн гэдгийг энд дахин давтмаар байна.

Тэр өөрөө ч сэтгүүлч Д.Ганчимэгт өгсөн ярилцлагадаа “Миний сурталчлах үүрэгтэй ганц юм бол Монгол эх орон минь. Миний энэ биеэр зөвхөн Монгол минь гүйж байгаа юм. Тийм болоод би хүчтэй, тийм болоод би ялж ирсэн” гэж ярьсныг санаж байгаа болов уу. Арлын оронд байхдаа ч халуун зүрхэнд нь эх орон нь байсан, өнөөдөр ч ялгаагүй.
Ийн бичиж байгаагийн учир тэрбээр хорт хавдрын хүнд өвчинтэй нүүр тулснаа цахим хуудастаа бичсэн байна. Эдгэнэ ээ, эдгэнэ Д.Дагвадорж аварга аа. Таны цээжинд, төрхөнд, араншинд үргэлж асан дүрэлзэж явдаг монгол хүний галтай чанараар та ард нь гарна. Та бол нүдэндээ галтай, нүүрэндээ цогтой талын Монголын хүү, дэлхийн сүмогийн их аварга шүү.
| ЭДГЭНЭ ЭЭ, ЭДГЭНЭ Д.ДАГВАДОРЖ АВАРГА АА |
|
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |