• Өнөөдөр 2024-04-30

Монголбанкнаас хар жагсаалтад орсон зээлдэгч нарыг мэдээллийг зээлийн санд тусгахгүй байхаар шийдвэрлэлээ

2024-04-16,   680

               Монголбанкнаас дараах мэдэгдлийг гаргалаа. Тодруулбал, Монгол Улсад орчин цагийн банкны салбар үүсэж, бэхэжсэний 100 жилийн ойг тохиолдуулж зудад нэрвэгдсэн зээлдэгч малчдад үүсээд буй санхүүгийн хүндрэлтэй нөхцөл байдал болон  цар тахлаас үүдэн Монгол Улсын нийгэм-эдийн засагт үзүүлсэн урт хугацааны сөрөг нөлөөг бууруулах, санхүүгийн үйлчилгээний тэгш, хүртээмжтэй байдлыг хадгалах, эдийн засгийн сэргэлтийг дэмжих зорилгоор 2024 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрийн байдлаар анхаарал хандуулах, хэвийн бус, эргэлзээтэй болон муу зээлийн ангилалтай, зээл нь бүрэн төлөгдөж дууссан зээлдэгч, төлбөр хариуцагчийн зээлийн мэдээллийг Монголбанкны зээлийн мэдээллийн санд тусгахгүй байх тохируулгыг хийхээр шийдвэрлэв.
 
           Монголбанкнаас гаргасан шийдвэр нь 2024 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хэрэгжиж байгаа бөгөөд анхаарал хандуулах (хугацаа хэтэрсэн) болон чанаргүй зээлийн ангилалд орсон зээл, өр төлбөрөө 2024 оны зургадугаар сарын 2-ны өдөрт багтаан бүрэн барагдуулсан тохиолдолд дээрх арга хэмжээнд мөн хамрагдах боломжийг иргэн, аж ахуйн нэгжид давхар олгож байна.

Монголбанкнаас хар жагсаалтад орсон зээлдэгч нарыг мэдээллийг зээлийн санд тусгахгүй байхаар шийдвэрлэлээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 3
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-17 16:45:25
    otgoo: zeele toloogvi bolmjgvi bsar bgad har tansand muu gd ortson bna odoo zeelee tolii geweel hvv enter bodogodg ym boluu
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-17 00:12:44
    Monkhshvr : kovid garxaas omno tsalingiin zeel awaj bsan xugtsaa xetrelttei bsan bolxoor mongol banknii xar dantai bolson odoo bol zeelee bvren tolood duussan bga odo my xvsex zvil maani xar dans maani arilwal sain l bna vnxeer tiim bolomj bga bolbuu??
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-16 21:04:13
    bdolgorsvren: Баярлалаа гэхдээ бүрэн барагдуулах чадваргүй л хүмүүс бгаа ш дээ ямар нэгэн байдлаар л зээлээ хугацаанд нь төлж чадаагүй хүний өмнөөс хамтран болж хар жагсаалтад орсон бна ийм болохоор яах уу
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188