• Өнөөдөр 2024-04-30

ЗЭЭЛИЙН БАТЛАН ДААЛТЫН САНГИЙН ЗҮҮН БҮСИЙН САЛБАР НЭЭГДЛЭЭ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны дэргэдэх Зээлийн батлан даалтын сангийн Зүүн бүсийн салбар Дорнод аймгийн Чойбалсан хотод нээгдлээ. 
Зүшн бүсийн салбарын нээлтэд Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун үг хэлэв.
 
Зүүн бүсийн салбар нь төвлөрлийг сааруулах, орон нутгийн тэнцвэртэй хөгжлийг хангах бодлогод нийцүүлэн ипотекийн зээлийн урьдчилгаа болон барьцаа хөрөнгийн 60 хүртэлх хувьд батлан даалт гаргах, 
зээлийн барьцаа хөрөнгө нь хүрэлцэхгүй жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдэд үндсэн батлан даалт 
гаргахаас гадна Засгийн газраас хэрэгжүүлэх гэж буй “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад олгох хөнгөлөлттэй зээлийг 80-100 хувь батлан дааж хамтран ажиллах юм. 
 
Зээлийн батлан даалтын сан нь
- Үндсэн батлан даалт, 
- Азийн хөгжлийн банкны эх үүсвэртэй батлан даалт, 
- Банк бус санхүүгийн байгууллагын батлан даалт,
Ипотекийн зээлийн 6 хувийн хүүтэй зээлийн урьдчилгаа төлбөрийн батлан даалт,
- Хүнсний хангамж, аюулгүй байдлын хүрээнд хэрэгжих хөнгөлөлттэй зээлийн батлан даалт,
- Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийг дэмжих батлан даалт зэрэг үйлчилгээг үзүүлж байна.

ЗЭЭЛИЙН БАТЛАН ДААЛТЫН САНГИЙН ЗҮҮН БҮСИЙН САЛБАР НЭЭГДЛЭЭ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188