• Өнөөдөр 2024-04-30

ХХААХҮ САЙД Х.БОЛОРЧУЛУУН ХЭНТИЙ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун Хэнтий аймгийн хамгийн олон хүн амтай сумдын нэг Батноровт ажиллаж, нутгийн иргэдтэй уулзалт хийлээ.
 
Уулзалтаар Засгийн газрын болон салбар яамны баримталж буй бодлого, чиглэл, хийж хэрэгжүүлж буй ажлын талаар танилцуулж, иргэдийн асуултад нээлттэй хариулав. 
 
2023 онд манай улсын махны экспорт түүхэн амжилт тогтоож өнгөрсөн онтой харьцуулахад таван дахин өссөн. Гэвч энэ оны хувьд нийт газар нутгийн 80 гаруй хувьд зудын хүндрэл нүүрлэсэн нь олон малчдын амьдралд сөргөөр нөлөөлсөн.
 
Зудын хүндрэлээс үүдэн Засгийн газраас  малчдын асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байна. "Шинэ хоршоо -Чинээлэг малчин" хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд ХХААХҮЯ-ны харъяа зээлийн батлан даалтын сантай хамтран малчдад 6 хувийн хүүтэй 3-5 жилийн хугацаатай зээл олгох юм.  Энэ нь малчдад барьцаа хөрөнгийн баталгааг 80-100 хувь гаргаж дэмжих хэлбэрээр хэрэгжинэ.
 
Сайд Х.Болорчулуун үргэлжлүүлэн Баян-Овоо суманд ажиллана. 

ХХААХҮ САЙД Х.БОЛОРЧУЛУУН ХЭНТИЙ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188