• Өнөөдөр 2025-05-20

Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ бусдыг гар буугаар сүрдүүлсэн этгээдийг шүүхэд шилжүүлжээ

2024-04-14,   221

Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн 14 хоногт 4803 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, шүүхэд шилжүүлэх саналтай 678 хэргийг Прокурорын байгууллагад шилжүүлжээ. Шүүхэд шилжүүлсэн хэргийн дийлэнх буюу 44.3 хувь нь өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг буюу хулгай, дээрэм, булаах гэмт хэрэг байна. 
 
Булган аймгийн Булган сумын нутагт бусдын айлган сүрдүүлээд байна гэсэн дуудлага Цагдаагийн байгууллагад иржээ. Дуудлагын дагуу очиход иргэн Б архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдын биед халдаж, ТОЗ-8 маркийн гар буугаар айлган сүрдүүлсэн тул шийтгэл оногдуулах саналтайгаар тус аймгийн шүүхэд шилжүүлжээ. 
 
Хүний эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг 229, хүний амь хохироосон гэмт хэрэг тав бүртгэгдсэнийг шуурхай шалган прокурорт шилжүүлсэн гэж ЦЕГ-аас мэдээлэв. 
 

Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ бусдыг гар буугаар сүрдүүлсэн этгээдийг шүүхэд шилжүүлжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188