• Өнөөдөр 2025-06-15

ЦУОШГ: Улаанбаатарт цасан шуурга аюулт үзэгдлийн хэмжээнд хүрнэ

2024-04-13,   1034

    Өнөөдөр Архангай, Булган, Өвөрхангай, Баянхонгор, Дундговийн нутгаар цасан болон шороон шуурга шуурч, иргэдийн байгалийн аюулт үзэгдлээс сэргийлэхийг сануулсаар байгаа. Цахим сүлжээнд цасан шуурга Улаанбаатар хотыг чиглэж байгаа талаар мэдээлэл түгээд байна. Тэгвэл бид талаар Цаг уур, орчин шинжилгээний газрын мэргэжилтэн н.Эрдэнэтуяатай холбогдож тодрууллаа.
 
 Тэрбээр "Улаанбаатар хотод 19:00 цагийн үед бороо орж, 23:00 цагаас эхлэн цас орж, цасан шуурга шуурах төлөвтэй байна. Цасан шуурга дөрөвдүгээр сарын 14-ний өглөө хүртэл үргэлжлэх талаар мэдээлэл ирсэн. Улаанбаатарт цасан шуурга аюулт үзэгдлийн хэмжээнд хүрнэ"гэв.

ЦУОШГ: Улаанбаатарт цасан шуурга аюулт үзэгдлийн хэмжээнд хүрнэ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188