• Өнөөдөр 2024-05-07

ЗУРХАЙ: Үс засуулбал хүч сайжирна

                   Аргын тооллын: 2024 оны дөрөвдүгээр сарын 12-ны баасан гараг
 
Наран ургах шингэх: 06:08-19:38
 
Үс засуулбал: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал бие эрхтний, хүч сайжирна.
 
Барилдлага: Шидийн барилдлагатай өдөр
 
Билгийн тооллын дөрөв, сугар гараг, Хаврын адаг шар луу сарын долоон улаан мэнгэтэй, шидийн барилдлагатай, сэрэхүйн шүтэн барилдлагатай, мод суудалтай, чөлөөт эх одтой, улаан морь өдөр.
 
 
-Өдрийн сайн цаг нь хулгана (23:40-01:40), үхэр (01:40-03:40), туулай (05:40-07:40), морь (11:40-13:40), бич (15:40-17:40), тахиа (17:40-19:40) болой.
 
-Үс шинээр үргээлгэх буюу засуулбал бие эрхтний, хүч сайжирна.
 
-Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой.
 
-Тухайн өдөр нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, зэрэг дэвших, гарагийг тахих, тангараг тавих, гэр, байшингийн суурь тавихад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, улаа гаргах, хиншүү хярвас гаргахад муу.                              

ЗУРХАЙ: Үс засуулбал хүч сайжирна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188