Парламентад анх сонгогдсон гишүүдээс өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд тойрогтоо хамгийн олон сургууль, цэцэрлэгийн асуудлыг шийдсэн гэгдээд байгаа УИХ-ын гишүүн Хассуурийн Ганхуягтай хууль тогтоох чиглэлд хэрхэн ажилласан талаар цөөн хором ярилцлаа.
Тэрбээр “Өнгөрсөн хугацаанд Баянгол дүүргийн боловсрол, эрүүл мэндийн салбарт онцгойлон анхаарч ажилласан. Харин хууль тогтоох чиглэлд өнгөрсөн 4 жил орчмын хугацаанд нийт 41 хууль, тогтоолын төсөл дээр ажилласнаас 25 нь улсын эдийн засаг, иргэдийн амьдралын чанарыг сайжруулах чиглэлд хамаарах төслүүд байлаа. Энэ хугацаанд өөртөө гал дуудсан олон ч төслийг ахалж, амжилттай батлуулж чадсан.
Үүнээс онцлоход: Банкны тухай хууль, Зөвшөөрлийн тухай хууль, Аялал жуулчлалын хууль, Боловсролын багц хууль зэрэг багтаж байна.
Банкны хуулийг шинэчлэн батлуулахад хамгийн их дайралт, гүтгэлэг, харлуулалт ирсэн. Манай улсад мөнгөтэй, эрх мэдэлтэй, монопол болсон олон салбар бий. Үүний нэг нь банк. Нэгэн үе Монголын эзэн гэгдэх болсон Сахал хочид Эрдэнэбилэг гэдэг хүн Эрдэнэтийн 49 хувь, Дарханы төмөрлөг, Хөтөл гээд салбараасаа гажиж олон зүйлд гар дүрсэн.
Тиймээс дахин энэ мэт асуудал гаргахгүйн тулд банкны нэг хувьцаа эзэмшигч 20-иос ихгүй хувьцаа эзэмших, банк нь өөр төрлийн бизнес рүү орохгүй байх зохицуулалтыг хийсэн нь мөнгөтэй, эрх мэдэлтэй олон хүний эрх ашгийг хөндсөн байх. Тэр хэрээр намайг харлуулах, гүтгэх дайралтууд олон ирж байлаа.
Мөн Зөвшөөрлийн тухай хууль. Манай улсад худалдаа, үйлчилгээ, бичил бизнес хийх гэж байгаа иргэд зөвшөөрөл авах гэж үнэндээ зүдэрдэг байсан. Зөвшөөрөл бүр өөрийн тогтсон тарифтай. Эрх бүхий хүн нь гарын үсгээ үнэлээд сурчихсан, түүний цаана авлига цэцэглэж байсан юм.
Тиймээс төрөөс олгодог 1600 гаруй зөвшөөрлийг 365 болгож бууруулсан. Мөн худалдаа үйлчилгээ эрхлэх хүсэлтэй иргэд цахимаар зөвшөөрөл хүсэж өдрийн дотор хариугаа авдаг байх зохицуулалтыг тусгасан.
Үүний дараа Аялал жуулчлалын тухай хуулийг онцлох нь зүйтэй. 23 жилийн дараа уг хуулийг шинэчлэн батлуулах үеэр над руу сүрдүүлэг бүхий мессеж хүртэл ирж байлаа. Харин хууль батлагдсаны дараа манай улс өнгөрсөн онд гэхэд 650 гаруй мянган жуулчин хүлээн авч 4,5 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлсэн байна.
Ямартай ч эдийн засаг бизнесийн салбарт 20 гаруй жил ажилласан хүний хувьд дараагийн сонгуулиа бодоод өнгөрдөг улстөрч байхыг хүсээгүй. Эдийн засгийн болоод бусад салбарт олон жил явж ирсэн гажуу тогтолцоог багаар ч болов засаж сайжруулахын тулд “гал” дагуулсан хуулиудыг ахалж амжилттай авч гарахыг хичээсээр өнөөдрийг хүрж байна.” гэсэн юм.
| Х.Ганхуяг: Өнгөрсөн хугацаанд 41 хууль, тогтоолын төсөл дээр ажиллахдаа “гал дуудсан” олон төслийг авч гарсан |
|
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |