-Ямар ч хуульд сэтгүүлчээр ажиллахыг хориглосон заалт байхгүй байхад сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн Үндсэн хуульд заасан эрхийг үндэслэлгүйгээр хязгаарлалаа гэсэн мэдээлэл байна. Энэ талаар тайлбар өгөөч?
-Сэтгүүлч Н.Өнөрцэцэгт Үндсэн хууль болоод бусад хуулийг зөрчиж таслан сэргийлэх арга хэмжээ авсан, сэтгүүлчээр ажиллахыг хориглосон заалт ямар ч хуульд байхгүй гэдэг бол ташаа мэдээлэл байна.
Тухайлбал, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх, мөрдөн шалгах ажиллагаа хэвийн явагдах нөхцөлийг хангах, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор тухайн яллагдагчаар татагдсан хүний халдашгүй чөлөөтэй байх, ажил хөдөлмөр эрхлэх, зорчих эрхийг нь хязгаарлаж, “цагдан хорих”, “хилээр гарахыг хязгаарлах”, “тодорхой үйл ажиллагаа явуулах, албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлэх” зэрэг хуульд заасан таслан сэргийлэх арга хэмжээг мөрдөн байцаалтын явцад шүүхийн зөвшөөрлөөр авдаг.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлд яллагдагч, шүүгдэгчид “хувийн баталгаа гаргах”, “тодорхой үйл ажиллагаа явуулах, албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлэх”, “хязгаарлалт тогтоох”, “барьцаа авах”, “цагдан хорих”, “цэргийн ангийн удирдлагад хянан харгалзуулах” гэсэн 6 төрлийн таслан сэргийлэх арга хэмжээг авч болно гэж хуульчилсан байдаг.
Н.Өнөрцэцэгт авсан сэтгүүлч мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэхийг түдгэлзүүлэх арга хэмжээ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан “тодорхой үйл ажиллагаа явуулах, албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлэх” таслан сэргийлэх арга хэмжээ юм.
Уг таслан сэргийлэх арга хэмжээг авах үндэслэл, журмыг мөн хуулийн 14.4 дүгээр зүйлд тусгайлан зохицуулсан байдаг. Тодруулбал, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд яллагдагч саад учруулахгүй байх нөхцөлийг хангах зорилгоор төрийн албанд ажиллах, тодорхой мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх, аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх, албан үүргээ биелүүлэхийг тодорхой хугацаагаар түдгэлзүүлэх таслан сэргийлэх арга хэмжээг прокурорын саналыг харгалзан шүүхийн зөвшөөрлөөр авч болно гэж заасан.
Н.Өнөрцэцэг нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулах, дахин гэмт хэрэг үйлдэж болзошгүй нөхцөл байдал хэрэгт цугларсан баримтаар тогтоогдсон учраас түүнд холбогдох хэргийг хянан шийдвэрлэж дуусах хүртэл хугацаанд тодорхой мэргэжлийн буюу сэтгүүлчийн үйл ажиллагаа эрхлэхийг түдгэлзүүлэх арга хэмжээ авах саналыг прокуророос шүүхэд гаргаж, шийдвэрлүүлсэн.
Одоо тус прокурорын газарт Н.Өнөрцэцэгт холбогдох хэргийг Тагнуулын ерөнхий газраас шүүхэд шилжүүлэх саналтай ирүүлснийг прокурор хянаж байна.
-Энэ арга хэмжээг өмнө нь авч байсан тохиолдол байна уу. Ер нь Үндсэн хуулиар олгогдсон хүний эрхийг яагаад ингэж хязгаарлаж, ажил хөдөлмөр эрхлэх эрхэд нь халдаад байгаа юм бэ?
-Тодорхой үйл ажиллагаа явуулах, албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлэх таслан сэргийлэх арга хэмжээг 2023 онд эрүүгийн хэрэгт яллагдагчаар татагдсан 18 хүнд, 2024 оны эхний 3 сарын байдлаар гэхэд 12 хүнд авсан.
Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа хууль ёсны байх зарчмыг баримталж ажиллах үүрэгтэй. Хуулиас гадуур хэнийг ч мөрдөн мөшгөж, эрх чөлөөг нь хязгаарлах боломжгүй гэдгийг иргэд ойлгох хэрэгтэй.
Н.Өнөрцэцэгт холбогдох хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуулийн дагуу явуулж, өмгөөлөгчөөр хангаж байгаа. Түүний эрх, эрх чөлөөг хууль бусаар хязгаарласан асуудал огт байхгүй. Хэрвээ шүүгч, прокурор, мөрдөгчийн шийдвэр, үйл ажиллагааг эс зөвшөөрвөл давж заалдах журмаар гомдол гаргах эрх яллагдагч, өмгөөлөгч гээд хэргийн бүх оролцогч нарт нээлттэй байгаа.
Гэтэл сэтгүүлч Н.Өнөрцэцэг нь мэргэжлийн давуу байдлаа урвуулан, зохисгүй зураг, дүрс ашиглаж, өөрт нь хуулийн дагуу авсан таслан сэргийлэх арга хэмжээг мушгин гуйвуулж, олон нийтэд буруу ойлголт мэдээлэл өгч байгаа нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулах, шүүгч, прокурорын хараат бус байдалд нөлөөлөх гэсэн оролдлого гэж ойлгогдож байна.
-Түүний өмгөөлөгч О.Батсүх мөн ярилцлага, мэдээлэл өгөхдөө Н.Өнөрцэцэгт авсан таслан сэргийлэх арга хэмжээг хууль зөрчсөн гэж хэлсэн. Энэ талаар?
-Үйлчлүүлэгчдээ хууль зүйн мэргэжлийн туслалцаа үзүүлж байгаа өмгөөлөгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг бүрэн дүүрэн мэддэг байх гэж бодож байна.
Харин тухайн өмгөөлөгчийн зүгээс хуульд тодорхой заасан зүйлийг ямар зорилгоор олон нийтэд буруу тайлбарлаж байгааг бол хэлж мэдэхгүй байна.
| Г.ГЭРЭЛТУЯА: СЭТГҮҮЛЧЭЭР АЖИЛЛАХЫГ ХОРИГЛОСОН ЗААЛТ ЯМАР Ч ХУУЛЬД БАЙХГҮЙ ГЭДЭГ НЬ ТАШАА МЭДЭЭЛЭЛ |
|
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |