• Өнөөдөр 2025-08-05

Дөрвөн хүүхдийг төрсний гэрчилгээтэй болгож, хүүхдийн мөнгийг нөхөн олгуулахаар болжээ

2024-04-10,   459

                   Нийслэлийн прокурорын газраас төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах чиг үүргийн хүрээнд бичиг баримтгүйн улмаас сурч боловсрох, эмнэлгийн үйлчилгээ авах зэрэг эрх нь зөрчигдөж байсан хүүхдүүдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах арга хэмжээ авчээ.
 
                  Энэ хүрээнд эцэг, эх, асран хамгаалагчгүй дөрвөн хүүхдийг бичиг баримттай болгох зорилгоор Иргэний  бүртгэлийн тухай хуулийн зургадугаар зүйлийн 6.7 дахь хэсэгт заасны дагуу шүүхээр насыг нь тогтоолгож, иргэний бүртгэлд бүртгүүлэн төрсний гэрчилгээтэй болгосон байна.

      Үүний үр дүнд тухайн хүүхдүүд сурч боловсрох, эмнэлгийн үйлчилгээ авах, төрөөс олгож буй хүүхдийн мөнгөн тэтгэмжид хамрагдах боломжтой болсон байна. Мөн прокуророос тэдгээр хүүхдүүдийн өмнө нь аваагүй мөнгөн тэтгэмжийг нөхөн олгуулахаар Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, шийдвэрлүүлжээ.

Түүнчлэн “Хүүхдийн мөнгөн тэтгэмж олгох журам”-д дээрх байдлаар эрх нь зөрчигдсөн хүүхдүүдийн нийтлэг ашиг сонирхлыг хамгаалах чиглэлээр нэмэлт өөрчлөлт оруулах саналыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд хүргүүлсэн байна.

Дөрвөн хүүхдийг төрсний гэрчилгээтэй болгож, хүүхдийн мөнгийг нөхөн олгуулахаар болжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188