• Өнөөдөр 2025-08-06

ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй

2024-04-09,   420

Аргын тооллын: 2024 оны дөрөвдүгээр сарын 4, мягмар гараг

Наран ургах шингэх: 06:14-19:33
 
Үс засуулбал: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй. Нас арах болно
 
Барилдлага: Хүчин төгсөхийн барилдлагатай өдөр
 
Билгийн тооллын 1, Дашнямтай өдөр. Ангараг гараг, Хаврын адаг шар луу сарын 1 цагаан мэнгэтэй, хүчин төгсөхийн барилдлагатай, нэр өнгийн шүтэн барилдлагатай, огторгуй суудалтай, шийдэм одтой, харагчин туулай өдөр.
 
-Өдрийн сайн цаг: хулгана(23:40-01:40), бар(03:40-05:40), туулай(05:40-07:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), тахиа(17:40-19:40) болой.
 
-Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой.
 
-Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.
 
-Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, угаал үйлдэх, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу

ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188