• Өнөөдөр 2025-05-19

Эрдэнэцагаан суманд гарсан түймэрт 20 мянган га талбай шатжээ

2024-04-07,   759

     Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд өчигдөр 13:40 цагт гарсан хээрийн түймрийг өнгөрсөн шөнийн 00:40 цагт бүрэн унтраажээ. Гал түймэрт урьдчилсан байдлаар 20.000 га талбай өртсөн байна. Түүнчлэн тус аймгийн Асгат суманд мөн өдрийн 17:25 цагт гарсан хээрийн түймрийг өнөөдөр 07:00 цагт бүрэн унтраасан бөгөөд урьдчилсан байдлаар 14,000 га хээрийн талбай өртсөн аж.
     
    Хаврын хуурайшилтын үе эхэлсэнтэй холбогдуулан ой, хээрийн түймрийн дуудлага эрс нэмэгдэж байгаа тул ой, хээрт явахдаа галын аюулгүй байдлыг сайтар хангаж, сонор сэрэмжтэй байхыг ОБЕГ-аас анхаарууллаа.

Эрдэнэцагаан суманд гарсан түймэрт 20 мянган га талбай шатжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188