• Өнөөдөр 2025-05-19

ЭНЭ ӨДӨР ДЭЛХИЙН ТҮҮХЭНД

2024-04-05,   316

         Энэ өдөр буюу дөрөвдүгээр сарын 5-нд дэлхийн түүхэнд юу өрнөж байсныг хүргэж байна.

  • 823 - Ромын пап I Паскал Италийн хаанаар I Лотейрыг өргөмжлөв.
  • 1081 - Византын хаан ширээнд I Алексиос Комненос суужээ. Тэрээр тухайн үеийн Комненианы хант улсыг хамтатган захирах болсон юм.
  • 1242 - Александер Невскийгээр удирдуулсан Оросын цэрэг Пейпусын нуурны орчим Тевтоникийн баатруудын эсрэг тулалдав.
  • 1536 - Ариун Ромын эзэнт гүрэн Тунистэй хийсэн дайнд ялсантай холбогдуулан Ромд ялалтын сүрт баяр болжээ. Энэ нь Ромын эзэнт гүрний хувьд сүүлийн ялалт байсан юм.
  • 1566 - Голландын 200 язгууртан Хендрик ван Бредеродын удирдлаганд нэгтэж одоогийн Испанийн Парма хот руу довтлов.
  • 1609 - Японы өмнөд Кюшюгийн лорд Тадацүне Шимазү Рюкюгийн эзэнт гүрэнг амжилттай эзлэн авчээ.
  • 1614 - Уугуул Америк үндэстэн Покахонтас одоогийн Виржиниа мужид Английн эзлэн түрэмгийлэгч Жон Рольфтой гэрлэв.
  • 1710 - Их Британид Аннагийн тунхаг батлагдаж улмаар зохиогчийн эрхийн хууль хэрэгжиж эхэлжээ.
  • 1722 - Голландын аялагч Якож Роггевийн Чилийн "Улаан өндөгний арал" буюу Пасхи арлыг илрүүлэв.
  • 1792 - Америк даяар ерөнхийлөгч Жорж Вашингтоны хүч, эрх мэдэл хүчирхэгжиж эхэлжээ.
  • 1795 - Базелийн энхийн гэрээнд сөргөлдөгч талууд гарын үсэг зурснаар Франц Пруссийн хооронд энхтайван тогтов.
  • 1818 - Хосе де Сан Мартин, Бернардо О'Хиггинс нарын удирдлаганд нэгдсэн Чилийн тусгаар тогтнолын хөдөлгөөн Испанийн эсрэг тулаанд ялалт байгуулав. Тулаанд Испанийн 2,000, Чилийн 1,000 цэрэг амиа алджээ.
  • 1862 - Америкийн иргэний дайн: Йорктауны тулаан эхэлжээ.
  • 1879 - Чили улс Боливи, Перу улсад дайн зарласнаар Номхон далайн дайн дэгдэв.
  • 1900 - Критийн Носс аралд малтлага хийсэн археологчид шохойн чулуун дээр сийлсэн эртнйи бичвэрийг олжээ.
  • 1904 - Олон улсын төвшинд анх удаагаа регбигийн тоглолт зохиогдов. Анхны тоглолтыг Англи болон Уэльс, Шотландын нэгдсэн багийн эсрэг хийжээ.
  • 1915 - Кубын нийслэл Гавана хотод болсон мэргэжлийн боксын хүнд жингийн дэлхийн аваргын тоглолт Жесс Уиллард, Жек Жонсон нарын хооронд болж Ж.Уиллард итгэмээргүй ялалт байгуулж дэлхийн аварга болжээ.
  • 1922 - Америк даяар гэр бүлээ зөв төлөвлөхийг уриалдаг Америкийн төрөлтийн хяналтын лиги байгуулагдав.
  • 1932 - АНУ-ын Ньюфаундлендын 10,000 босогчид Колонийн захиргааны байрыг бүслэв. Ньюфаундлендыг улс болгон зарлах хөдөлгөөн хэсэг хугацааны дараа намжжээ.
  • 1942 - Дэлхийн II дайн: Японы эзэн хааны тэнгисийн цэргийн хүчин Цейлоны Коломбо хотын Энэтхэгийн далайн эрэг рүү гэнэтийн дайралт хийжээ.
  • 1943 - Дэлхийн II дайн: Америкийн нисэх хүчний онгоцнууд Бельгийн Морцель тосгоныг бөмбөгдсөний улмаас 900 энгийн иргэн амиа алджээ. Эдгээрээс 209 нь хүүхэд байсан гэдэг. Түүнээс гадна 1,300 иргэн шархадсан байна. Америкийн нисэх хүчин тус тосгонд байдаг Эрфагийн үйлдвэрийг онилсон ч тус үйлдвэрийн 1 км-ийн радиуст энгийн иргэд аж төрдөг байсан юм.
  • 1944 - Дэлхийн II дайн: Грекын Клейсура тосгонд аж төрдөг 270 энгийн иргэнийг Германы цэргүүд цаазлажээ.
  • 1945 - Хүйтэн дайн: Югославын холбооны улсын удирдагч Йосип Броз Тито ЗХУ-тай хэрвээ дайн дэгдвэл Югославын нутгаар дамжин цэрэг хөдөлгөх тухай нууц гэрээ байгуулав.
  • 1951 - ЗХУ-ын тагнуул болох нь тогтоогдсон Итель болон Жулиус Росенберг нарыг цаазлажээ.
  • 1956 - Кубын ерөнхийлөгч Фулгенсио Батистагийн эсрэг дайн зарлаж байгаагаа Фидель Кастро мэдэгдэв.
  • Шри Ланкын сонгуульд Иргэдийн нэгдсэн хүч нам итгэмээргүй ялалт байгуулж С.В.Р.Д.Бандаранайке ерөнхий сайд болжээ.
  • 1957 - Энэтхэгийн анхны сонгуульд Коммунист нэгдсэн нам ялалт байгуулж Э.М.С.Намбүүдирипад ерөнхий сайд болов.
  • 1969 - Вьетнамын дайн: Америкийн өнцөг булан бүрт дайныг эсэргүүцсэн жагсаал болжээ.
  • 1971 - Шри Ланкад ерөнхий сайд Бандаранайкегийн засаглалыг эсэргүүцсэн төрийн эргэлтийг Ардын чөлөөлөх хөдөлгөөнийхөн зохион байгуулав.
  • 1976 - БНХАУ-ын нийслэл Бээжин хотын Тянаньмений талбайд олон нийтийг хамарсан жагсаал болжээ.
  • 1986 - Баруун Германы Берлин хотод Ла Белл цэнгээний газарт бөмбөг дэлбэрч гурван хүн амиа алдав.
  • 1992 - Перу улсын ерөнхийлөгч Альберто Фүжимори конгрессийн танхимыг бүхэлд нь тараажээ.
  • 1992 - Боснийн Сараево хотод орших Врбьянагийн гүүрэн дээр энхтайвны төлөө тэмцэгч Суада Дильдерович, Ольга Сучич нар алагдав. Ингэснээр Боснийн дайн дэгдсэн билээ.
  • 1998 - Аважи арлыг Кобе хоттой холбосон Акаши Кайкио гүүр ашиглалтад оржээ. Ингэснээр дэлхийн хамгийн урт гүүр болсон юм.
  • 2009 - Хойд Солонгосын удирдагч "Кванмёнсон-2" хиймэл дагуулыг хөөргөсөн нь олон улсын төвшинд маргаан дагуулав. Японы талаас үүнийг эх орныг нь тагнах, мэдээлэл цуглуулах зорилготой гэж үзсэн тул НҮБ-ын Аюулгүйн зөвлөл зургаан талт яриа хэлэлцээрийг эхлүүлжээ.

 


ЭНЭ ӨДӨР ДЭЛХИЙН ТҮҮХЭНД
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188