Жил бүр зохион байгуулдаг “Хаврын их цэвэрлэгээ”-г дөрөвдүгээр сарын 1-19-ний хооронд зохион байгуулж байна. Бүх нийтийн цэвэрлэгээний нэгдсэн их цэвэрлэгээг 2024 оны дөрөвдүгээр сарын 11, 12, 13-ны өдрүүд буюу ирэх долоо хоногийн Пүрэв, Баасан, Бямба гарагт болно.
Цэвэрлэгээнд нийслэлийн 9 дүүрэг, нийслэл, дүүргийн харьяа байгууллагууд, хороод, аж ахуйн нэгж байгууллага, сууц өмчлөгчдийн холбоо, иргэд өргөнөөр оролцож гадна орчныхоо 50 метр хүртэлх зам талбай, хог хаягдлыг цэвэрлэх, барилгын хана, гадна талбайг угааж цэвэрлэн цэвэр цэмцгэр орчныг бүрдүүлэхийг уриалж байна.
Бүх нийтийн их цэвэрлэгээний ажилд хог тээвэр болон зам талбайн үйлчилгээний байгууллагууд чиглэл тус бүрээр цэвэрлэгээ үйлчилгээ болон хог хаягдлын ачилт, тээвэрлэлтийн ажлыг эрчимжүүлэн ажиллана. Мөн СӨХ-д оршин суугчид, гэр хорооллын иргэдийн идэвх оролцоонд тулгуурлаж амьдарч буй орчноо цэвэрлэн эрүүл, аюулгүй орчин бүрдүүлэхэд гар бие оролцоход дэмжлэг үзүүлнэ.
Хаврын их цэвэрлэгээний үеэр хийгдэх ажлууд:
- Байгууллага, аж ахуйн нэгжүүд орчныхоо 50 метр хүртэлх нийтийн эзэмшлийн зам талбайг цэвэрлэх, угааж чийгшүүлэх, байгууллагынхаа хайс хашлага, автобусны буудал, нүхэн болон гүүрэн гарц, хогийн сав гадна фасад, хаяг, үүд хэсгийг угааж өнгө үзэмжийг сэргээх
- Гудамж, зам талбайн хог хаягдал, ногоон байгууламжийн шар өвс, хатсан шарилж ургамлыг цэвэрлэж ачуулах
- Айл өрх, аж ахуй нэгж байгууллагын хог хаягдлын ачилтыг эрчимжүүлэх
- Гудамж, талбайн үүсмэл хогийн цэгүүдийг ачиж цэвэрлэх
- Сандал, хогийн сав, хайш хашлага, замын тэмдэг, тэмдэглэгээ, гэрэлтүүлгийн шон, хөшөө баримлыг угаах, засварлах
- Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд байршуулсан өнгө үзэмжгүй хаяг, мэдээллийн байгууламжуудыг буулгах, өнгө үзэмжийг сэргээж засварлах ажлуудыг хийж гүйцэтгэнэ
| “Хаврын их цэвэрлэгээ” эхэллээ |
|
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |