Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна. Энэ үеэр Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал мэдээлэл өглөө.
Тэрбээр “2023 оны арванхоёрдугаар сард Ерөнхий сайдын захирамжаар эрүүл мэндийн салбарын цахимжилт эрчимжүүлэх ажлын хэсгийг байгуулсан. Эрүүл мэндийн яам, Цахим хөгжил харилцаа холбооны яам өнгөрсөн хугацаанд хамтарч ажиллаа. Үүний үр дүнд долоон системийг мэдээлэл солилцох боломжоор нь хангаж, иргэдэд танилцуулахад бэлэн боллоо. Өнөөдрийн байдлаар эмийн жорын мэдээлэл солилцох боломжийг хангаж и-монголиа систем дээр нэгтгэж орууллаа. Өнгөрсөн хугацаанд эмийн жорыг бичгээр бичдэг. Гаргац муутай бичсэнээс нь болоод буруу эм өгсөн тохиолдол гарч байсан. Цагдаагийн байгууллагат хуурамч эмийн жор үйлдэж, мансууруулах сэтгэцэд нөлөөлөх бодис авсан хэрэг бүртгэгдэж байна. Эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа 30 гаруй мянган эмч, мэргэжилтнүүд өдөр тутамдаа 11 төрлийн программ хангамж ашигладаг. Гэхдээ энэ нь хур системтэй холбогдоогүй байсан. Одоо бол мэдээлэл солилцох боломжийг нээсэн. И-монголиа системд эмийн жор харагддаг, эмч жор бичих боломжтой болсон. Энэ системд тухайн иргэний нэг жилийн эмийн жор хадгалагдана. Эмийн гаж нөлөө болон хэрэглэх зааврыг оруулж өгсөн. Мөн дүрс оношилгоо дүгнэлтийг оруулж өгсөн. Иргэн эмнэлгийн системд бүртгэгдсэн дүрс оношилгооны дүгнэлтийг өөрийн зөвшөөрлөөр бусад эмнэлэгт үзүүлж болно гэсэн. Шинжилгээний хариуг бодит, шуурхай авах боломжийг хангана. Хүүхдийн вакцин, эх хүүхдийн эрүүл мэндийн дэвтрийг цахимжуулна. Тавдугаар сарын 4-ний өдөр долоон систем бүрэн нэвтэрнэ” гэв.
| Н.УЧРАЛ: "И-МОНГОЛИА" СИСТЕМ ДЭЭР ЭМИЙН ЖОР БИЧИХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО |
|
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |