2024 оны гуравдугаар сарын 26-ны 08 цагаас гуравдугаар сарын 27-ны 08 цаг хүртэлх цаг агаарын тойм мэдээ хүргэе.
Цасны зузаан: Өнөө өглөөний цаг уурын станц, харуулын цасны зузааны мэдээгээр Увс, Архангай, Төв, Хэнтий, Дорнодын нутаг, Баян-Өлгийн өмнөд, Завханы зүүн, Баянхонгор, Хөвсгөл, Сүхбаатарын хойд хэсэг, Ховд, Булган, Сэлэнгэ, Дорноговь, Говьсүмбэрийн зарим газраар 0.0-38.0 см зузаан цасан бүрхүүл тогтсон байна. Үүнээс хамгийн их нь Увсын Сагилд 38.0 см, Түргэн, Баруунтуруунд 36.0 см, Малчин, Зүүнговь, Хяргасд 30.0-31.0 см, Давстад 28.0 см, бусад хэсгээр 0.0-19.0 см цасан бүрхүүл тогтсон байна.
Хур тунадас: Өчигдөр өдөр Завхан, Сэлэнгэ, Төв аймгийн ихэнх нутгаар, Хөвсгөл, Архангай, Хэнтийн баруун, Увс, Баянхонгор, Дундговь, Дорнодын зарим газраар 0.0-6.0 мм цас орсон. Үүнээс хамгийн их нь Дархан-Уулын Шарын гол, Нийслэлийн Улаанбаатар хотод 5.0-6.0 мм, Төв аймгийн Баянчандмань, Тэрэлжид 4.0 мм, Завханы Цэцэн-Уул, Дархан-Уул аймгийн Дархан, Хонгорт 3.0 мм, бусад хэсгээр 0.0-2.0 мм цас орсон байна.
Агаарын хамгийн их температур: Өчигдөр өдөр баруун аймгуудын нутгаар 1-5 хэм хүйтэрч, бусад нутгаар 1-11 хэмээр дулаарч, Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр 3-11 хэм, Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Байдраг, Тэрэлж голын хөндийгөөр 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутаг, Дорнод-Дарьгангийн тал нутгаар 10-17 хэм, бусад нутгаар 4-9 хэм дулаан байв.
Агаарын хамгийн бага температур: Өнгөрсөн шөнө нутгийн баруун хагаст 1-11 хэмээр хүйтэрч, бусад нутгаар 1-9 хэмээр дулаарч Увс нуур болон Дархадын хотгороор 17-22 хэм, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр 9-16 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0-5 хэм дулаан, бусад нутгаар 1-8 хэм хүйтэн байв.
Cалхи: Ихэнх нутгаар секундэд 7-12 метр, Алтайн салбар уулс болон говийн бүс нутгаар секундэд 13-18 метр, түр зуур секундэд 24-26 метр хүрч ширүүсэж шороон шуурга шуурсан байна.
Улаанбаатар хот орчмоор: Өчигдөр өдөр цас ороогүй, өнгөрсөн шөнө 0.7-5.0 мм цас орсон байна. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүссэн байна. Өчигдөр өдөр 5-7 хэм дулаан, өнгөрсөн шөнө 5-7 хэм хүйтэн байлаа.
2024 оны гуравдугаар сарын 26-ны 20 цагаас 27-ны 08-ны цаг хүртэлх өдрүүдийн аюултай болон гамшигт үзэгдлийн тойм:
Цасан шуурга: 26-27-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн нутгаар 0.3-3.0 мм цас орж, салхины дундаж хурд секундэд 10-16 метр, зарим үед секундэд 14-26 метр хүрч, цасан шуурга 3 цаг үргэлжлэн, Төв аймгийн нутгаар 0.2-4.0 мм цас, салхины дундаж хурд секундэд 12-14 метр, зарим үед секундэд 14-19 метр хүрч, цасан шуурга 3 цаг гаран үргэлжлэн цаг агаарын аюултай үзэгдэл ажиглагдсан байна.
| Цаг агаарын ажиглалтын мэдээний нэг хоногийн тойм |
|
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |