• Өнөөдөр 2024-04-27

МИАТ: Нисэх буудлын хурдны замд осол гарсны улмаас өнөөдрийн нислэлийн хуваарьт өөрчлөлт орсон

2024-03-27,   472

                         МИАТ-аас олон улсын нислэгүүдийн шинэчилсэн цагийн хуваарийг гаргажээ. Тодруулбал, Улаанбаатар хотод их хэмжээний цас орж, шуурч байгаагаас шалтгаалан үзэгдэх орчин хязгаарлагдаж, Чингис Хаан ОУНБ хүрэх хурдны замын зорчих хөдөлгөөн хаагдсаны улмаас өнөөдрийн олон улсын нислэгүүдийн хуваарьт өөрчлөлт орсон байна.
 
Өнөөдрийн олон улсын нислэгийн шинэчилсэн цагийн хуваарь: 
 
         Улаанбаатар-Франкфурт чиглэлийн ОМ137 аяллын нислэг Чингис Хаан ОУНБ-аас 12:00 цагт хөөрч, Франкфурт хотод 14:20 цагт бууна. 
 
Франкфурт-Улаанбаатар чиглэлийн ОМ138 аяллын нислэг Франкфурт хотоос 15:50 цагт хөөрч Чингис Хаан ОУНБ-д гуравдугаар сарын 28-ны 07:00 цагт бууна. 
 
Улаанбаатар-Сөүл чиглэлийн ОМ301 аяллын нислэг Чингис Хаан ОУНБ-аас 9:30 цагт хөөрч, Инчён ОУНБ-д 13:50 цагт бууна.  
 
Сөүл-Улаанбаатар чиглэлийн ОМ302 аяллын нислэг Инчён ОУНБ-аас 16:20 цагт хөөрч, Чингис Хаан ОУНБ-д 19:05 цагт бууна.  
 
Улаанбаатар-Бээжин чиглэлийн ОМ223 аяллын нислэг Чингис Хаан ОУНБ-аас 9:40 цагт хөөрч, Бээжин хотод 11:55 цагт бууна.  
 
Бээжин-Улаанбаатар чиглэлийн ОМ224 аяллын нислэг Бээжин хотоос 12:55 цагт хөөрч, Чингис Хаан ОУНБ-д 15:10 цагт бууна.  
 
Улаанбаатар-Токио чиглэлийн ОМ501 аяллын нислэг Чингис Хаан ОУНБ-аас 10:00 цагт хөөрч, Нарита ОУНБ-д 15:35 цагт бууна.
  
Токио-Улаанбаатар чиглэлийн ОМ502 аяллын нислэг Нарита ОУНБ-аас 16:35 цагт хөөрч, Чингис Хаан ОУНБ-д 21:40 цагт буухаар тус тус төлөвлөж байна. 
 
Авто замын зорчих хэсэгт хальтаргаа, гулгаа ихээр үүссэн тул зорчигч Та бүхэн замын түгжрэлийг тооцон анхаарал болгоомжтой явахыг зөвлөж байна. 
 
МИАТ ТӨХК
 

МИАТ: Нисэх буудлын хурдны замд осол гарсны улмаас өнөөдрийн нислэлийн хуваарьт өөрчлөлт орсон
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188