• Өнөөдөр 2024-04-27

ХАН-УУЛ ДҮҮРЭГТ 17, БАЯНЗҮРХ ДҮҮРЭГТ 15 АВТОМАШИН МӨРГӨЛДЖЭЭ

2024-03-27,   270

               Хан-Уул дүүргийн наймдугаар хорооны нутаг дэвсгэр “Чингис хаан” олон улсын нисэх буудал хүртэлх зам руу орох хэсэгт 17 хүртэлх тооны автомашин, Баянзүрх дүүргийн "Чулуун овоо", "Амгалан" болон Налайх дүүргийн чиглэлд 15 автомашин мөргөлдсөн гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Одоогоор албан хаагчид шалгалтын ажиллагааг явуулж байна.

      Иймээс цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалж, үзэгдэх орчин хязгаарлагдмал болох, замын зорчих хэсэгт халтиргаа, гулгаа үүссэн нөхцөл байдалтай байх тул иргэд, жолооч нар тохиромжтой хурдыг сонгох хэрэгтэй. Мөн хажуу, хоорондын зайг зөв барьж явах, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөн байрлан явах үйлдлийг зөв гүйцэтгэх, аюул бүхий хэсэгт гүйцэх, гүйцэж түрүүлэх үйлдлийг хийхгүй байх, шил арчуур, цан үлээгүүр зэрэг техникийн бүрэн байдлыг хангасан байхыг анхаарууллаа. Түүнчлэн зайлшгүй зогсолт хийсэн тохиолдолд бусдад анхааруулах, аюулгүй байдлыг бүрэн хангаж хөдөлгөөнд оролцохыг Цагдаагийн байгууллагаас зөвлөлөө.


ХАН-УУЛ ДҮҮРЭГТ 17, БАЯНЗҮРХ ДҮҮРЭГТ 15 АВТОМАШИН МӨРГӨЛДЖЭЭ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188