Хаврын урь орж, цас мөс хайлж буйтай холбоотойгоор авто зам, замын байгууламжийг шар усны үерээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч ажиллах үүргийг Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-ын захирал Х.Пүрэвжаргал олон улс, улсын чанартай авто зам хариуцагч компаниудад өгсөн.
Өнөөдрийн /2024.03.25/ байдлаар олон улс, улсын чанартай авто зам хариуцагч компаниуд шар усны үерээс сэргийлэх дараах арга хэмжээ авч ажиллалаа.
Тодруулбал, Авто замын зурвас газрын хог хаягдал, малын сэг зэм, шуудуунд хуримтлагдсан хог, чулуу, бут сөөг зэрэг зүйлийг бүрэн цэвэрлэж ус урсахад чөлөөтэй болголоо.
Зорчих хэсэг болон хөвөө, далангийн хажуу налуугийн цасыг бүрэн цэвэрлэх, ус зайлуулах орох гарах хэсгийн цасыг цэвэрлэв.
Хаврын шар ус урсан өнгөрөх, голын цөн түрэх, тошин гарч халиа үүсэх явцад байнгын хяналт тавьж арчилж хамгаалах, замын далан, гүүрийн тулгуур, хамгаалах далан сувагт угаагдал үүссэн, үүсэхээр байгаа бол голдирол, чиглэлийг өөрчлөх, урсгалыг залах, угаагдсан хэсгийг тухай бүр засварлалаа.
Ус зайлуулах шуудуу, хиймэл байгууламжийн ёроолын хог хаягдлыг дахин цэвэрлэх, хучилтын суурь хөрс хөвөөнийхөөс түргэн гэсэж хажуугийн чийг замын гол руу шингэх үйл явцыг түргэтгэдэг учир хатаах зэрэг ажлыг хийлээ.
Мөн авто зам хариуцагч компаниуд зам, гүүрийн байгууламжид өдөр тутмын үзлэг шалгалтыг тогтмол хийж, зорчих хэсэг, хөвөөний аюулгүй зорчих нөхцөлийг бүрэн хангаж, цаг алдалгүй ажиллаж байна.
| Орон нутгийн авто зам хариуцагч байгууллагууд шар усны үерээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллаж байна |
|
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |