Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XVIII хуралдааны эхэнд “Шинээр байгуулагдсан хороодын нутаг дэвсгэрийн заагийг тогтоох” тогтоолын төслийн талаар хэлэлцэв.
Тодруулбал, Чингэлтэй дүүргийн 12, 16, 21, 22 дугаар хорооны хилийн цэсийн эргэлтийн цэсийг өөрчлөн, хаягийн зөрчлийг арилгах шаардлагатай байгаа юм. Энэхүү өөрчлөлтөөр 467 өрхийн 2016 иргэний оршин суух хаяг болон үл хөдлөх хөрөнгө, газрын гэрчилгээний хаяг зэрэг зөрчлүүдийг арилгах юм.
Тогтоолын төсөлд тус дүүргийн 16 дугаар хорооны 411 өрхийн 1727 хүн ам хилийн заагаараа 22 дугаар хороонд орсон байгааг иргэний үнэмлэхийн хаягаар нь буюу 16 дугаар хороонд хэвээр үлдээх, 12 дугаар хорооны 56 өрхийн 289 хүн ам хилийн заагаараа 12 дугаар хороо, иргэний үнэмлэхийн хаягаараа 21 дүгээр хороонд шилжсэн байгааг 21 дүгээр хороонд үлдээх шаардлага үүсээд байна. Энэхүү өөрчлөлтийг хийхэд иргэдийн иргэний хаягийн бүртгэл мэдээлэл өөрчлөлт орохгүй, хаяг солигдохгүй, эдийн засгийн зардал гарахгүй гэсэн тооцоог хийжээ.
Зөвхөн e-gazar буюу газрын мэдээллийн санд дээрх өөрчлөлтүүдийг хийж оруулах юм. Хэлэлцэж байгаа асуудалтай холбоотойгоор төлөөлөгчид саналаа хэлж, зарим асуудлаар Нийслэлийн ЗД болон бусад албаны хүмүүсээс тодруулж тайлбар авлаа. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар хэлэхдээ “Энэ бол зөвхөн хилийн цэсийн эргэлтийн цэгийг тогтоох тухай асуудал бөгөөд иргэд төрийн үйлчилгээг авч чадахгүй байх, өмч хөрөнгийн бүртгэлээс үүдэлтэй хохирсон зэрэг асуудалгүй. Геодезийн компани эргэлтийн цэгийг тогтоохдоо 16 дугаар хорооны эргэлтийг заагийг 22 дугаар хороонд оруулж зурсан. Энэ алдааг засахтай холбоотой ямар нэгэн зардал гарахгүй” гэдгийг дахин тодотгосон юм.
Төлөөлөгч Г.Гангамөрөнгийн хувьд дээрх алдааг гаргасан албан тушаалтад ямар хариуцлага тооцох талаар тодруулав. Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл Чингэлтэй дүүргийн Газрын албаны удирдлагуудад хариуцлага тооцож, албан тушаалаас нь чөлөөлсөн гэдэг тайлбарыг өглөө. Улмаар тогтоолын төслийг олонхын саналаар баталж, нутаг дэвсгэрийн заагийг дахин тогтоолоо. Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XVIII хуралдаан үргэлжилж байна.
| Чингэлтэй дүүргийн зарим хорооны хилийн заагт өөрчлөлт оруулав |
|
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |