НЗДТГ-аас НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран “Гэр хороололд сэргээгдэх эрчим хүчний шилжилтийг дэмжих замаар амьжиргааг нэмэгдүүлэх төсөл"-ийг хэрэгжүүлж байна.
Энэ хүрээнд эрчим хүчний шилжилт хийх өрхүүдийг сонгон шалгаруулж байна.
Уг төсөлд хамрагдсанаар айл өрхүүд гэрээ дулаалж, цахилгаан халаагуур, нарны буюу сэргээгдэх эрчим хүчинд холбогдох боломжтой.
Төслийн эхний ээлжид Сонгинохайрхан дүүргийн гэр хорооллын бүс дэх айл өрхүүдийг хамруулсан бол хоёрдугаар ээлжийг Чингэлтэй, Сүхбаатар дүүрэгт хэрэгжүүлэх гэж байгаа юм. Тодруулбал, Чингэлтэй дүүргийн 7, 12, 13, 14, 16, 20, 21, 22 дугаар хороо болон Сүхбаатар дүүргийн 13, 15, 16 дугаар хорооны айл өрхүүдийг “Гэр хороололд сэргээгдэх эрчим хүчний шилжилтийг дэмжих замаар амьжиргааг нэмэгдүүлэх төсөл"-д хамруулахаар сонгон шалгаруулж байна.
Төслийн талаар Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.Номинчимэг “Энэхүү төсөл нь иргэдийн эрүүл мэнд, өрхийн эдийн засаг болон агаар, орчны бохирдлыг бууруулахад өндөр ач холбогдолтой. Нүүрс, шахмал түлшний хэрэглээг халснаар айл өрхүүдийн түүнд зарцуулах зардлыг хэмнэнэ. Нарны эрчим хүчийг ашиглан батарей хураагуурт эрчим хүчийг хурааснаар айл өрхүүд оройн цагаар ачаалалтай үед үүнийг ашиглах боломжтой. Нийгмийн хүртээмжтэй байдлыг хангах үүднээс өрх толгойлсон эх эсвэл эцгийг төсөлд хамруулахаар сонгон шалгаруулалт зарлаад байна” хэмээв.
Төсөлд хамрагдах өрхөд тавигдах шаардлага:
Өрх толгойлсон эцэг эсвэл эх байх;
Өрхийн нэгээс доошгүй гишүүн тогтмол орлоготой байх;
Таван ханатай монгол гэрт амьдардаг бөгөөд гурван давхар эсгий дээвэр, туургатай байх;
Газар нь өөрийн эсхүл гэр бүлийн гишүүний нэр дээр бүртгэлтэй, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээтэй байх;
Хашаандаа байнга оршин суудаг байх;
Тухайн байршилд цаашид таван жил тогтвортой амьдрах төлөвлөгөөтэй байх.
Төсөлд хамрагдах хүсэлтэй иргэд, айл өрхүүд харьяа хороондоо хандаж, эсвэл ЭНД дарж нэвтрэн хүсэлтээ өгөх боломжтой.
Хүсэлтийг дөрөвдүгээр сарын 1 хүртэл хүлээн авна.
| Эрчим хүчний шилжилт хийх өрхүүдийг сонгон шалгаруулж байна |
|
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |