Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг манай улсад албан ёсны айлчлал хийж буй Бүгд Найрамдах Беларусь Улсын Гадаад хэргийн сайд С.Ф.Алейникийг Гадаад харилцааны яаманд угтан авч, албан ёсны хэлэлцээ хийлээ.
Хэлэлцээний үеэр хоёр улс дипломат харилцаа тогтоосноос хойш Бүгд Найрамдах Беларусь Улсын Гадаад хэргийн сайдын түвшинд 28 жилийн дараа манай улсад хийж буй хоёр дахь айлчлал гэдгийг тэмдэглэж, нөхөрлөл, найрамдалт харилцаанд суурилсан хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд эрчимжиж, дээд, өндөр түвшний айлчлал, арга хэмжээ, түүнчлэн байгууллага хоорондын харилцаа холбоо идэвхтэй өрнөж байгааг талууд онцоллоо.
Мөн хоёр талын хамтын ажиллагааны цаашдын зорилт, хамтран хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй ярилцсан бөгөөд хоёр орны хамтын ажиллагааг худалдаа, эдийн засаг, хүнс, хөдөө аж ахуй, боловсрол, шинжлэх ухаан, байгаль орчин, онцгой байдал зэрэг олон салбарт өргөжүүлэхээр тохиролцлоо.
Түүнчлэн Монгол Улсын урт болон дунд хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа 2050”, “Шинэ сэргэлтийн бодлого” -д тусгагдсан зорилтууд болон “Тэрбум мод”, “Эрүүл Монгол хүн” болон “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний зорилтуудын хүрээнд хамтран ажиллах боломжийн талаар ярилцлаа.
Тухайлбал, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд технологи дамжуулах, мэргэжилтнүүдийг чадавхжуулах, сургах чиглэлээр хамтран ажиллах, үр тарьц суулгалтын нөөц бүрдүүлэх, ойн хөнөөлт шавжтай тэмцэх, Монгол орны тодорхой бүс нутагт ойг нөхөн сэргээх төсөл хэрэгжүүлэх талаар ярилцлаа.
Талууд хоёр талын харилцаа хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэхэд чиглэсэн Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын хамтын ажиллагааг 2024-2026 онд хөгжүүлэх замын зураг- баримт бичгийг байгуулахаар тохиролцлоо.
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Бүгд Найрамдах Беларусь Улсын Гадаад хэргийн сайд С.Ф.Алейник нар албан ёсны хэлэлцээний дүнгийн талаар хэвлэлийн төлөөлөгчдөд мэдээлэл өглөө.
| Бүгд Найрамдах Беларусь Улсын Гадаад хэргийн сайд С.Ф.Алейниктэй албан ёсны хэлэлцээ хийлээ |
|
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |