Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар өнөөдөр Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Игавахара Масарү тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Игавахара Масарү нь өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдсон бөгөөд уулзалтын үеэр талууд хоёр талын хамтын ажиллагааны талаар харилцан санал солилцов.
Монгол Улс, Япон Улстай 1972 онд дипломат харилцаа тогтоосон. Хамтын ажиллагааны хүрээнд Япон Улсаас Монгол Улс, тэр дундаа Улаанбаатар хотод Нарны гүүр, Япон-Монголын эмнэлэг, Хөшигийн хөндий дэх шинэ нисэх онгоцны буудал зэрэг томоохон бүтээн байгуулалтыг хийснээс гадна Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-тай хамтран “Улаанбаатар хотын агаарын бохирдлын хяналтын чадавхыг бэхжүүлэх” төслийг амжилттай хэрэгжүүлсэнд нийслэлчүүд талархалтай байдгийг Хотын дарга онцлов. Улаанбаатар хот нь Японы Токио, Саппоро, Мияконожо зэрэг хотуудтай эрүүл мэнд, хөдөө аж ахуй, боловсрол, соёл, эдийн засаг зэрэг салбарт амжилттай өрнөж буйг талууд онцолж, цаашид хот төлөвлөлт, дэд бүтэц зэрэг бүтээн байгуулалтын чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлнэ гэдгээ илэрхийллээ. Япон, Монгол хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг талууд 2022 онд тэмдэглэн өнгөрүүлсэн. Японы талаас жил болгон соёлын арга хэмжээг зохион байгуулдаг уламжлалтай бөгөөд энэ оны наймдугаар сарын 17-18-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо “Японы соёлын өдрүүд” арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөж буйгаа Элчин сайд Игавахара Масарү хэлсэн юм. Түүнчлэн Япон Улсын Ишикава мужийн Ното бүс нутагт энэ оны эхэнд тохиолдсон байгалийн гамшигт үзэгдэл газар хөдлөлтийн улмаас хохирсон иргэдэд хүмүүнлэгийн буцалтгүй тусламж үзүүлсэн нийслэлчүүдэд талархал илэрхийлэв.
| Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Игавахара Масарүг хүлээн авч уулзжээ |
|
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |