Нийслэлийн хэмжээнд үүссэн халиа тошингийн нөхцөл байдал, хариу арга хэмжээ, шар усны үерийн аюулаас урьдчилан сэргийлэх чиглэлээр болон "Шар усны үерийн аюулаас урьдчилан сэргийлж, урьтаж хамгаалъя" аяны талаар мэдээлэл өгч байна.
Нийслэлийн онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй "Нийслэлд шар усны эсрдэлтэй нөхцөл байдал бий болсон. Хур тундас олон жилийн дунджаас 2-3 дахин нэмэгдсэн. Улсын онцгой комиссоос шар усны эрсдлийн нөхцөл байдалтай танилцсан талаар мэдээлж байна" гэлээ.
Нийслэлийн онцгой комиссын нарийн бичгийн дарга, хурандаа Д.Оюунбат "Нийслэлийн дөрвөн дүүргийн 23 хорооны 33 байршилд халиа дошин үүссэн. Цаг агаарын төлөв байдал дулаарч байна. Улаанбаатар хотод олон жилийн дунджаас их хур тундас орж, гуу жалга орчмоор цасан хунгар бий болсон. Иймд шар усны эрсдэлтэй нөхцөл байдал үүссээд байна. Нийслэлд шар усны үнэлгээг гаргасан. Эрсдлийн үнэлгээгээр Сонгинохайрхан, Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүрэгт эрсдэл өндөртэй, Багануур дүүрэгт их, Хан-Уул, Баянголд дунд, Багахангай Налайхад бага гэсэн үнэлгээ гараад байгаа юм. Үерт өртөх байдлаар авч үзэхэд 309 объект шар усны үерт өртөх эрсдэлтэй гэж гарчээ" гэв.
Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Кадастрын хэтсийн дарга Б.Загдсамбар "Өнөөдрийн байдлаар нийслэлийн төвийн дүүргүүдийн хэмжээнд 1339 айл халиа дошингийн эрсдэлд өртөх магадлалтай байна. Халиа дошингийн талбарт өртсөн 219 нэгж байна. Үүнээс долоон айл зөвшөөрөлгүй, 211 нь зөвшөөрөлтэй байгаа. Усны ундрага хаанаас ч гарч болзошгүй учир ийм эрсдэл үүсээд байна. Бид дараах айл өрхүүдэд шаардах болон тараах хуудас хүргүүлсэн. Үүнээс 60-аад айл нүүнэ, бусад нь нүүхгүй гэсэн. Онцгой байдлын газраас халиа дошинд өртсөн айлуудыг нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулах тал дээр анхаарч ажиллаж байна. Улмаар шинэ суурьшлын бүсүүдэд буулгах газар гаргаад байна. Баянзүрх дүүрэгт Хонхор буюу Радио телевизийн цахилгаан станцын зүүн талд 98 байршил, Цагаан даваа орчимд 57 айл Баянзүрх дүүрэгт 155 айлын байршил чөлөөлөөд байна. Сонгинохайрхан дүүрэгт 22-ын товчооны ард тал болон Ногоон толгод орчимд, Хан-Уул дүүрэгт 28 айл, Налайх дүүрэгт 20 айл нийт 348 айлын газарт нүүлгэн шилжүүлэх боломжтой болгоод байна" гэлээ.
| Б.Загдсамбар: Нийслэлд 1339 айл халиа дошингийн эрсдэлд өртөх магадлалтай байна |
|
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |