Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.Номинчимэг гуравдугаар сарын 12-нд Дэлхийн гэр оронгүйдлийн асуудал хариуцсан хүрээлэнгийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр талууд орон гэргүйдлийн асуудалд хамтран ажиллах талаар ярилцсан юм. Дэлхийн гэр оронгүйдлийн асуудал хариуцсан хүрээлэн нь орон гэргүйдэлтэй тэмцэх хөдөлгөөнийг дэлхий даяар өрнүүлж, хүн бүр аюулгүй байдал, бие даан амьдрах боломжийг бүрдүүлэхэд зорин ажилладаг. Анх 2014 онд үүсэн байгуулагдсан тус байгууллага нь Их Британи, Ирланд, Украин, Словак, Хорват, АНУ, Энэтхэг, Франц Улсад үйл ажиллагаа явуулж, орон гэргүй хүмүүст үйлчилгээ үзүүлдэг байна.
Нийслэлийн Засаг даргын орлогч О.Номинчимэг “Орон гэргүйдлийн асуудалд ямар хүмүүс хамаарахыг тодорхойлох нь зүйтэй. Орон гэргүй гэхээр ихэвчлэн амьдрах гэргүй, гудамжинд байгаа хүмүүсийг авч үздэг. Албан ёсоор бүртгэгдсэн, бүртгэгдээгүй орон гэргүй хүн олон байгаа. Түүнээс гадна эмзэг бүлгийн, шаардлага хангахгүй нөхцөлд амьдарч буй хүмүүс ч байна” хэмээв.
Гэр оронгүй хүмүүс бие даан амьдрахад тусламж дэмжлэг үзүүлж, засаг захиргааны бүх шатанд уг асуудлыг чухалчлан үзэж, анхаарал хандуулах шаардлагатайг Дэлхийн гэр оронгүйдлийн асуудал хариуцсан хүрээлэнгийн төлөөллүүд онцолж байлаа. Уулзалтын төгсгөлд талууд дээрх асуудалд санал, туршлага солилцон, тулгарч буй сорилт, асуудлын хүрээнд хамтран ажиллахад бэлэн гэдгээ харилцан илэрхийлсэн юм.
| Орон гэргүйдлийн асуудалд хамтран ажиллах талаар санал солилцлоо |
|
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |