Монгол Улсын Гадаад харилцааны сайд, "Монголын улаан загалмай" нийгэмлэг (МУЗН)-ийн Ерөнхийлөгч Б.Батцэцэг Олон улсын "Улаан загалмай", "Улаан хавирган сар" нийгэмлэгүүдийн холбооны Зүүн Азийн бүсийн захирал Ольга Жумаеваг гуравдугаар сарын 10-ны өдөр хүлээн авч уулзаж, хоёр талын хамтын ажиллагааны талаар ярилцлаа.
Уулзалтын үеэр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Олон улсын улаан загалмай, улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбооны хүмүүнлэгийн хүч чармайлтыг өндрөөр үнэлж, тус байгууллага МУЗН-ийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж ирснийг сайшаан дурдав.
Мөн тэрбээр Монгол Улсад тохиолдож буй зудын нөхцөл байдал, үр дагавар, түүнийг даван туулахад авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, хэрэгцээ шаардлагын талаар танилцуулж, Олон улсын улаан загалмай, улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбооны Гамшгийн хариу арга хэмжээний сангаас 1,900 өрхөд 459,250 швейцар франкын тусламж, уг холбоогоор дамжуулж Европын Холбооноос 1,850 өрхөд 500,000 ам.долларын тусламж үзүүлэх болсонд талархал илэрхийллээ.
Олон улсын "Улаан загалмай", "Улаан хавирган сар" нийгэмлэгүүдийн холбооны Зүүн Азийн бүсийн захирал Ольга Жумаева сүүлийн жилүүдэд хоёр талын хамтын ажиллагаа өргөжин хөгжиж, МУЗН-ийн үйл ажиллагаа улам бэхжиж байгааг онцлов.
Тэрбээр манай улсад тохиолдож буй зудын гамшгийг даван туулахад тус байгууллага болон улс орнуудын үзүүлэх тусламжийг яаралтай хүргэх, нэмэгдүүлэхийн төлөө үргэлжүүлэн ажиллахаа илэрхийлсэн.
Хатагтай Ольга Жумаева зудын гамшигт хамгийн их өртөж, их хэмжээний хохирол амссан Сүхбаатар, Дорнод аймагт ажиллах юм.
| “Улаан загалмай”, “Улаан хавирган” сар нийгэмлэгүүдийн холбооны Зүүн Азийн бүсийн захирлыг хүлээн авч уулзав |
|
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |