Ээж, аав, эх орондоо их аварга гуравдугаар сараар зочлон иржээ. Энх улирлын ийм нэг цагаар тэр хайр, бахархал, хамаг бүхнийг цэнгүүлэх хүч чадлыг шингээн төржээ. Ж.Мөнхбат аварга сахилгагүй хүүгээ төлөвшүүлэх гэсэн хүслээр л анх сүмогийн ертөнцөд хөл тавиулсан юм билээ. Гэсэн ч хүүд нь өөрийнх шиг нь аливаа нэгэн зорьсон зүйлийнхээ ард бат гардаг, амжилт гаргахаас нааш буудаггүй зан чанар байсныг тэр арлын оронд очиж, сүмогийн дэвжээг хотолзуулсных нь дараа мэдсэн болов уу.
.jpg)
Түүнээс хойш хорь гаруй жил сүмогийн дэвжээнд иртэй, бяртай, эрэлхэг зоригтой байсаар өнгөрсөн онд албан ёсоор зодог тайлсан. Сүмогийн дэвжээ түүний гуниг, баяр, ялалт, ялагдал, хүсэл мөрөөдөл бүх зүйл нь байсан. Тэрбээр “Би унтахдаа ч, босохдоо ч хүчирхэг болж байгаагаа мэдэрч байсан. Гэхдээ өдөрт гурван удаа уйлдаг байсан. Анх гэртээ харьмаар санагддаг байсан ч аавынхаа нэрийг сэвтээхгүй, аав, ээжийгээ хүүгээсээ ичихгүй гэж бодоод тэвчээр суусан” гэсэн байдаг. Тэгж тэвчээд, тэсрээд гарья, өөрт мэдрэгдээд байгаа хүчирхэг байдлаа харуулья гэж өдөр шөнөгүй зүтгэсэн он жил түүнийх. Тийм ээ, тэр сүмогийн дэвжээн дээр мандах гэж энэ өдөр төржээ. Мэдээж мандаж явахад сүүдэрлэх юм ч бий болов уу. Цагийг эзэлж, сүмогийн дэвжээг хотолзуулсан их аварга танд аз жаргал, эрүүл энхийг хүсье.
| ЦАГИЙГ ЭЗЭЛЖ, СҮМОГИЙН ДЭВЖЭЭГ ХОТОЛЗУУЛСАН ИХ АВАРГА ХАКҮХОД ТӨРСӨН ӨДРИЙН МЭНД ХҮРГЭЕ |
|
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |