Эх хүн бол хэмжээлшгүй хайр гэж олон хүн ярьдаг. Миний хувьд ээж бол нууц хадгалагч, сэтгэл эдгээгч эмч. Найзтайгаа муудалцсан тэр өдөр хайртай хүнээсээ салчихсан юм шиг л сэтгэл санаа тавгүй, уйлж сууж билээ. Гэрийнхэндээ анзаарагдахгүйн тулд их хичээсэн ч нэг л мэдэхэд зөөлөн хоолойгоор толгой илээд “Миний охин яасан бэ. Юу болсон бэ” гэж ээж асууж билээ. Өөрийн эрхгүй нулимс цийлгэнэсэн дээ. Хүн тэгээд хэцүү үедээ өөрийгөө илэрхийлж чадахгүй нүд, хөмсгөө зангиддаг хойно тэгж байгаад л ээждээ мэдэгдүүлсэн байх. Миний сэтгэлийн өчүүхэн зовлонг эм шиг үгээрээ эдгээсэн дээ. Тухайн үед найзтайгаа муудсан явдал маш хэцүү зовлон юм шиг санагдаж байсан ч одоо бодох нь амьдралын элдэв зовлон дундаас юу ч биш, өчүүхэн л зүйл байгаа юм. Өөртөө тохиолдсон бүх зүйлээ хамгийн түрүүнд ээждээ дуулгахыг хүсдэг. “Хэнд ч хэлж болохгүй шүү” гэдэг үгийг хэлсэн ч нэмэргүй хүмүүс байдаг ч миний ээж бол хэзээ ч задлахгүй маш том хэмжээтэй нууц хадгалагч эрдэнэ минь.

Би гурван нас хүртэл эмээ, өвөө дээрээ өссөн. Аав минь цэрэгт явж, ээж минь залуудаа намайг төрүүлсэн болохоор ажил, амьдралын төлөө өөрийгөө дайчилж, тэмцэж ирсэн юм. Би найз нөхөдтэйгөө цагийг өнгөрөөхөөс илүү гэртээ, гэрийнхэнтэйгээ байхыг илүүд үздэг гэр амьтай хүн. Ээжтэйгээ адилхан. Ээж ажлаа тараад шууд л гэрт ирдэг. Хамт олонтойгоо гадуур гарах нь маш ховор. Манай гэрийн дулааны эх үүсвэр. Өвлийн хүйтэнд блокон байшинд халуун болтол нь нүүрс түлсэн ч ээж байхгүй бол дулаахан санагддаггүй. Ээжийгээ тэврээд унтах их сайхан. Тэврэхэд хэчнээн зөөлхөн гэж санана. Яг л бамбарууш шиг.
Ээж минь цэцэрлэгийн тогооч болохоор дандаа гоё хоол идэж өссөн. Гэрт хоол сайн хийдэг нэг хүн байвал бусад нь сурдаггүй гэж үнэн байх. Би айлын том охин доороо хоёр дүүтэй. Эгч байж одоо болтол ээжийнх шиг амттай хоол хийж чаддаггүй. Гэхдээ ээж минь “Яваандаа сурдаг юм аа. Тэглээ ч айл гэрт заавал эмэгтэй хүн тогоо барих албагүй шүү дээ” гэж билээ. Тиймдээ ч “Ээждээ заавал гоё хоол хийж өгнө” гэж боддог. Би хоёр сард төрсөн болохоор төрсөн өдөр минь ихэвчлэн цагаан сарын үеэр болдог. 12 насны минь төрсөн өдөр битүүнд болсон юм. Аав ээж минь мөнгөгүй байсан ч яаж ийгээд бялууны мөнгө оллоо гээд баярласаар гарсан ч бялуу олдоогүй. Тэгэхэд ээж битүүний өдөр хиншүү гаргавал сайн гээд хуушуур хийж байсан юм. Би дахиад төрсөн өдөр байгаа юм чинь гэж бодож, өөрийгөө тайтгаруулж байсан ч гомдоллосон. Гэтэл ээж “Төрсөн өдрийн мэнд хүргэе, миний охин” гэж хэлээд 12 ширхэг хуушуур тавган дээр тавиад өгч билээ. Инээдтэй ч хайр хүрмээр. Энэ үйл явдал бодлоос минь нэг ч гардаггүй. Надаас өөр хүн бялууны оронд хуушуур авч байсан болов уу? Тэгээд бүр 12 ширхэг, эрэгтэй хүний бараг барахгүй порц шүү дээ. Гэхдээ л тухайн үед идэж дуусгасныгаа санаж байна.
Манай найзууд намайг төлөвшсөн гэж ярьдаг. Энэ ээж, аавын чинь хүмүүжил сайн байгаагийнх гэж хэлдэг. Би энэ үгэнд нь итгэчихсэн явж байсан. Ахлах ангиасаа эхэлж өөрийгөө том болсон юм шиг мэдэрч, ээж, аавыгаа “Үзэл бодол нийлэхгүй байна. Хуучинсаг юм аа” гэх мэтээр бодож, тэрүүхэндээ их уур хүрдэг байсан. Мэдээж хүн болгон л том болоод ээж, ааваасаа тусдаа амьдарч эхэлдэг. Гэхдээ би “Бие дааж амьдарч чадна. Угаасаа төлөвшчихсөн юм чинь” гэж бодож байсан боловч үнэндээ ээж, аавгүйгээр чадахгүй байсан юм билээ. Ээж аавтайгаа л хамт байхдаа л би төлөвшсөн, тэвчээртэй хүн шиг байдаг байж. Гэтэл би аав, ээж хоёрынгоо гадаад явахад нь хоёр дүүгээсээ илүү их уйлсан. Өмнөх өдөр нь, Нисэх рүү явж байхдаа, зураг даруулах үед, тасалбараа үзүүлж байхад нь би л уйлаад байсан. Миний сэтгэлийг эмчлэгч, миний нууц хадгалагч эрдэнийн сав. Тандаа зөндөө олон юм ярихсан. Ойрхон биш болохоор санаж байна. Утсаар ярихад ээжийн минь үр хүүхдээ гэсэн санаа зовнил нь дандаа мэдрэгддэг. Хайртай хүн минь бол ээж минь. Энэ хорвоо дээрх хамгийн хүчирхэг хайртай ээж минь.
Б.ХОНГОРЗУЛ
| СЭТГЭЛ АНАГААГЧ |
|
Гавьяат тамирчин, 92 настай Ц.Раднаа ДАШТ-ээс 19 алтан медаль хүртжээ
2026-09-01 11:41:23
Есдүгээр сард хүйтрэлт, хяруу олон жилийн дунджаас эрт ажиглагдаж болзошгүй
2026-09-01 11:34:21
Р.Чойномын бүтээлийн судлал, шинжлэлийн уралдааныг зарлалаа
2026-09-01 10:49:57
Сургуулиудад “Хүүхэд хамгаалагч цагдаа” нар ажиллана
2026-09-01 09:22:44
Ж.Алдаржавхлан сайд, ОХУ-ын олимпын хорооны ерөнхийлөгчтэй уулзав
2026-09-01 09:16:52
Сургуулийн өмнөх боловсролд 2-5 насны 242.742 хүүхэд бүртгүүлжээ
2026-09-01 08:39:07
ЭРДМИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ
2026-09-01 08:24:03
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Киргизийн Ерөнхийлөгч С.Жапаровтай уулзлаа
2026-09-01 08:13:09
2026-09-01 07:30:00
Баялгийн өгөөжийг Монгол Улсын иргэн бүрд хүргэнэ
2026-09-01 07:20:00
Ерөнхий сайд Н.Учрал, В.Путинтай Владивосток хотноо уулзалт хийнэ
2026-09-01 07:09:00
Ц.Мөнх-Оргил “ЮНЕСКО”-гийн ерөнхий захиралд итгэмжлэх захидлаа гардуулав
2026-09-01 07:00:00
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзав
2026-09-01 06:50:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл сайн нөхөртэй нөхөрлөнө
2026-09-01 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 31 хэм дулаан байна
2026-09-01 06:00:00
С.АМАРСАЙХАН: “Аюулгүй сургууль” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж, хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлнэ
2026-08-31 16:50:03
Азийн наадамд өрсөлдөх Монголын баг тамирчдыг үдэн гаргах ёслол боллоо
2026-08-31 16:42:59
2027 оны төсвийн алдагдлыг хоёр их наяд 306 тэрбум төгрөг байхаар тусгажээ
2026-08-31 16:35:17
Улс төрийн долоон намд 6.9 тэрбум төгрөгийн санхүүжилт олгожээ
2026-08-31 16:24:03
Непал Улсын сургуулийн захирал үер буухаас 10 минутын өмнө 900 сурагчийг нүүлгэн, амийг нь аварчээ
2026-08-31 15:27:04
Монголын “U20”-ийн баг, Умард Марианы Арлуудыг багийг 7:0-ээр хожлоо
2026-08-31 14:35:45
Ойн хөнөөлт шавжтай дрон ашиглан тэмцэнэ
2026-08-31 14:06:20
ОРОН НУТГИЙН ШТС-УУД ДАХЬ АВТОМАШИНЫ ООЧИР БУУРЧ БАЙНА
2026-08-31 13:59:37
МҮОХ өнөөдөр “МИАТ”-тай хамтран ажиллах гэрээ үзэглэв
2026-08-31 13:47:49
Хөвсгөл аймгийн тарваган тахлын байгалийн голомтод хамтарсан тандалт, судалгаа хийгдлээ
2026-08-31 13:30:01
Н.Учрал: Эмч нарын цалинг 11-р сарын 1-нээс 20 хувиар нэмж, адил тэгш хандах болно
2026-08-31 12:25:26
ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ АЖЛАА ОРГИЛ АЧААЛАЛ ЭХЛЭХЭЭС ӨМНӨ ДУУСГАНА ГЭВ
2026-08-31 12:03:07
Нэрт бүжигчин агсан Ч.Батцэнгэл сангийн тэтгэлгийг Монгол Улсын Консерваторын таван оюутан хүртлээ
2026-08-31 11:21:31
Ш.Энхийн-Од Тайландын эсрэг шийдвэрлэх тоглолтод оролцоно
2026-08-31 11:15:13
УНТЭ түрүү булчирхайн хорт хавдрын шинэ үеийн оношилгоог Монголд анх удаа нэвтрүүлжээ
2026-08-31 10:22:31
Хятад–Киргизстан–Узбекистаны төмөр замын бүтээн байгуулалт ид явагдаж байна
2026-08-31 10:11:49
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2027 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
2026-08-31 10:08:52
Аюулт үзэгдэл, ослын 69 удаагийн дуудлагаар 13 иргэний амь насыг авран хамгааллаа
2026-08-31 10:06:32
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд
2026-08-31 10:05:42
Дуучин Б.Одмандах “Meikin Asia” олон улсын эстрад хөгжмийн наадмыг зорилоо
2026-08-31 09:33:58
Халаалтын улиралд 430 мянган тонн түлш 446 цэгээр борлуулна
2026-08-31 09:30:39
УИХ-ЫН ДАРГА С.БЯМБАЦОГТ БЕНИЛЮКСИЙН ОРНУУДАД ОРШИН СУУГАА МОНГОЛ ИРГЭДТЭЙ УУЛЗЛАА
2026-08-31 09:21:31
2026-08-31 08:58:06
Засгийн газар ээлжит бусаар хуралдаж эхэллээ
2026-08-31 08:29:06
“Hainan”-ий тэмцээнээс 7 алт, 10 мөнгө, 2 хүрэл медаль, “PRO CART” 1-ийг хүртжээ
2026-08-31 08:18:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх (ШХАБ)-ын гишүүн орнуудын өргөтгөсөн хуралдаанд оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн очлоо
2026-08-31 07:58:40
"Амазонс" багийн Kayleigh Troung-ийн ихэр Кэйлинне “Пиратс” багт тоглоно
2026-08-31 07:10:00
Монгол Улсын шигшээ баг, Фижи Улсын багийг 40:102-оор хожлоо
2026-08-31 07:00:00
Зурхай: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эд, малын гарлагатай
2026-08-31 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |