Улсын хэмжээнд өчигдөр буюу гуравдугаар сарын 7-ны өдрийн байдлаар 21 аймгийн 251 сум, нийслэлийн дөрвөн дүүрэгт хаваржилт хүндрээд байгаа бөгөөд нийт 3.8 сая мянган толгой мал хорогдоод байгаа юм. Өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдал хүндэрсэнтэй холбоотойгоор Засгийн газар, УОК-оос шат дараатай шийдвэрүүд гаргаж, эхний ээлжид хаагдсан зам давааны цасыг хусах, хаваржилт хүндэрсэн аймаг, сум, багийн малчдад хөнгөлөлттэй үнээр болон үнэ төлбөргүй өвс тэжээлийг хотонд нь хүргэх зэрэг ажлыг зохион байгуулсан. Үүний хүрээнд 68.7 мянган өрхөд нийт 184 мянга гаруй боодол өвс, 74 мянган малчин өрхөд 2.9 тонн малын тэжээл хүргэж, улсын хэмжээнд цасанд боогдсон 97 мянган км замын цасыг цэвэрлэсэн байна.
Мөн Засгийн газрын энэ оны хоёрдугаар сарын 28-ны өдрийн ээлжит бус хуралдаанаар 21 аймгийн 197 сум, нийслэлийн хоёр дүүргийн 116 мянган иргэдэд 1162 тонн гурил, 584 тонн цагаан будаа буюу нийт 1,746 тонн хүнсний бараа, 21 аймгийн 100 суманд 100 ширхэг туулах чадвар сайтай автомашиныг худалдан авч олгох шийдвэр гарч, хэрэгжилтийг ханган ажиллаж буй. Түүнчлэн сумдын Эрүүл мэндийн төвд бүрэн тоноглосон, туулах чадвар сайтай автомашиныг олгохоор шийдвэрлэж, одоогийн байдлаар 12 сумд хүлээлгэсэн байна.
| Цасанд боогдсон 97 мянган км замын цасыг цэвэрлэж, зорчих хөдөлгөөнийг нээжээ |
|
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |