Монгол Улс, Япон Улсын гадаад харилцаа, аюулгүй байдал, батлан хамгаалах асуудал эрхэлсэн байгууллага хоорондын VI зөвлөлдөх уулзалт 2024 оны гуравдугаар сарын 05-ны өдөр Улаанбаатар хотноо болов. Зөвлөлдөх уулзалтад монголын талаас Монгол Улсын Гадаад харилцааны яамны Бодлого, төлөвлөлтийн газрын захирал Г.Бямбасүрэн, Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны Стратегийн бодлого, дүн шинжилгээний газрын дарга, хурандаа Д.Мөнх-Очир, Батлан хамгаалах яамны Гадаад хамтын ажиллагааны газрын дарга, хурандаа Т.Наранхүү, японы талаас Япон Улсын Гадаад хэргийн яамны Ази, Номхон далайн газрын дэд захирал Ж.Кадоваки, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ахлах зохицуулагч Ж.Камэи, Батлан хамгаалах яамны Батлан хамгаалах бодлогын газрын Олон улсын асуудал хариуцсан захирал Ж.Миүра тэргүүтэй төлөөлөгчид оролцов.
Уулзалтаар талууд бүс нутгийн аюулгүй байдлын харилцан сонирхсон өргөн хүрээний асуудлаар санал солилцож, тус тусын байр сууриа танилцуулав. Энэ хүрээнд хоёр тал гадаад бодлого, аюулгүй байдал, батлан хамгаалах салбарт явуулж буй бодлого, үйл ажиллагааны талаар харилцан мэдээлэл солилцож, хоёр улсын аюулгүй байдлын салбар дахь харилцаа, хамтын ажиллагааны цаашдын төлвийг хэлэлцэв. Талууд хөгжил цэцэглэлтийн төлөөх энхийг эрхэмлэсэн үзэл санааны хүрээнд “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийн харилцааг гүнзгийрүүлэхийн төлөө буйгаа нотолж, энэхүү үр бүтээлтэй хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэн хөгжүүлэхээр тогтов.
| Монгол, Японы гадаад харилцаа, аюулгүй байдал, батлан хамгаалахын байгууллага хоорондын уулзалт болжээ |
|
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |